081. Шашин шүтлэг
Шашин шүтлэг
Байгал нуурын сав газрын нутаг дэвсгэр дээр уламжлалт шашин шүтлэг нь Бөөгийн шашин, лам хуврага хэлбэрийн буддын шашин, үнэн алдартны шашин юм. Шашин шүтлэгийн орчин үеийн нөхцөл байдал Монгол ба Орос оронд XX зууны 1990-ээд онд явагдсан улс төрийн шинэчлэлтээр ихээхэн хэмжээгээр тодорхойлогдоно. Өнөөдөр олон тооны конфисси наманчлал, шашин шүтлэг үйлчилж байна.
Хүн амын ихэнхи нь сүсэг бишрэлтэй байдаг. Шашин шүтлэгт эргэлзээтэй ханддаг, сүсэг бишрэлгүй хүмүүс ихэнхи тохиолдолд аль нэг уламжлалт шашин шүтлэгийн хувьд өөрийн байр сууриа тодорхойлдог. Тухайлбал, Монголд буддын шашинд өөрийгөө тодорхойлдог хүний тоо хүн амын 90%-ийг эзэлж байхад Бөөгийн шашинд 6% байна. Үүний зэрэгцээ 2010 оны хүн амын тооллогоор 15-аас дээш насны хүмүүсийн 61,4% нь өөрийгөө сүсэг бишрэлтэй хүн гэж үздэг байна. Буддын шашинг шүтдэг хүний 53%, лалын шашинтан - 3, Бөөгийн шашин - 3, Христэд итгэгчид – 2, бусад шашинг дээдэлдэг хүний тоо 1-ээс бага хувь байна. Буриадад хамгийн их түгэн дэлгэрсэн хоёр шашин шүтлэг нь буддын шашин, үнэн алдартны шашин юм. Забайкальск муж, Эрхүү мужид хүн амын дийлэнхи хувь нь өөрсдийгөө үнэн алдартны шашинтан гэж үздэг бол Тывад – буддын шашинтан гэж тодорхойлдог. 2012 онд ашгийн төлөө бус «Среда» судалгааны албанаас явуулсан социологийн судалгааны дүнгээр буддын шашинг шүтэн биширдэг хүний эзлэх хувь эдгээр бүс нутагт тус бүр 20; 6; <1; 62 %, - Христэд итгэгчид - 32; 32; 48; 2, түүний дотор үнэн алдартны шашинтан – 27; 25; 41; 1, лалын шашинтан - <1; <1; 7; ; <1, Бөөгийн шашин – 2; <1; 1; 8 %, бусад шашин - <1; <1;<1; <1 байна.
Шашны байгууллагууд улсын бүртгэлд бүртгэгдэх ёстой хэдий ч бүртгэгдээгүй бүлэг ч мөн адил үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр бүлгийн тоо тогтмол өсөн нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн дотор протестант шашны номлол, евангелийн шашны сургааль конфессид хамаардаг бүлэг нэгдлийн тооны өсөлт хурдацтай явагдаж байна.
Хүн ам шашин шүтлэгийн үл тохирлын асуудалд тэвчээртэй ханддаг. Өөр хоорондоо зөрчилтэй, холимог шашны төсөөллийн баримт факт тогтмол гарах явдал ч их байна.
Буддын шашин дорнодын шашин шүтлэгт ордог. XVII зуунаас Байгал нуурын сав газарт Махаяна Буддын сургаалийн гэлүгпа (шарын шашин)-ы хойд салбар өргөн тархсан. Өнөөдөр уламжлалт бус, түүний дотор үндэстэн дамнасан сургааль томоохон байр суурийг эзлэх боллоо. Төвдийн элч төлөөлөгчдийн оролцоотой «Дхарма-төвүүд» олноор үүсгэн байгуулагдаж, урьд өмнө олон нийтэд хаалттай байсан буддын Ваджраяны сургаалийн тарнийн хэлбэрийг олон түмэнд идэвхитэй сурталчлах болсон.
Буддын шашны гол ёсзүйн зарчимд аливаа юманд тэвчээртэй хандах, хүчирхийллээс татгалзах, оршин байгаа хамаг амьтныг хохироох, гай зовлонгоос ангижруулах, хүн, амьтанд хайр халамж, сайхан сэтгэлээр хандах явдал орно.
«Ертөнц»-ийг үзэх үзэл буддын шашинд натуралист байгаль судлалын шинжтэй байна. Уг сургаальд «ертөнц»-ийг бүтээгээгүй, үүнд эхлэл, төгсгөл гэж байхгүй болохыг баталдаг. Цаг зуурын зүйлийн мөн чанар (сансара) мөнхийн зүйлээс (нирвана) салшгүй байна. Хүн төрөлхтөн ба байгаль дэлхий нэг нь нөгөөгөөсөө харилцан холбоотой систем юм. Хамаг амьд бүхэн нэг л хуульд захирагдаж, зовж шаналахгүйн төлөө тэмүүлдэг. Хүн төрөлхтөний энэ асуудлыг шийдэх түлхүүр нь хүний төгс байдалд оршино.
Буддын шашин байгалийг тахин шүтэх, өвөг дээдсийн сүнсийг шүтэх зан үйлээр тодорхойлно. Үүний дагуу сургаалийн мөн чанарт нүдэнд ил харагдах зүйлийн хажуугаар нүднээс далд (сүнс-уул ус, орон байр, газар нутагт оршино) зүйлс орно.
Байгал нуурын сав газрын нутаг дэвсгэр дээр оршин байгаа буддын шашинд (төсөөлөл, ёс жаяг, зан үйл, домог туйлс, сүнсний тамын орон) үүсэн бий болохоос өмнө байсан шашны зан үйл тодорхой нөлөө үзүүлсэн.
Нийгмийн амьдралд, түүний дотор экологид, чухал байр суурийг буддын сүм хийд эзэлнэ. Эдгээр нь шинжлэх ухаан, боловсролтой харилцан яриа үүсгэх ажлыг зохион байгуулдаг. Ном уншихын тулд зөвхөн буддын лам хуврагыг төдийгүй шашингүй шинжээчдыг татан оролцуулдаг. Дацан, сүм хийдийн төвүүдийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг нь хэвлэн нийтлэх ажил юм. Энд хүн амын соёлын дурсгалыг бий болгож, хадгалан үлдэх асуудалд томоохон анхаарал хандуулж, сургаалийг орчин цагийн нөхцөл байдалд дасан зохицуулах, хөгжүүлэх, түүний дотор орос хэлээр ярьдаг хүн амын дунд түгээн дэлгэрүүлэхэд гол анхаарал хандуулж байна.
Христитгэл. Байгал нуурын сав газрын Оросын нутагт голдуу үнэн алдартны шашин хэлбэрээр таниулдаг бол Монголын нутагт – протестант, евангелийн чиглэлээр тодорхойлно (протестантууд, үндсэндээ евангелийн христэд итгэгчид –баптистууд – 90%, мормончууд – 9 %, католик болон үнэн алдартны шашинтан нийт христэд итгэгчидын - 1% эзэлдэг). Улаанбаатар хотод Библийн Нийгэмлэгийг 1990 онд албан ёсоор нээсэн.
Христитгэл экологийн асуудлыг шийдвэрлэх асуултыг пастыр, номлолын үйлчлэлийн бүрэлдэхүүн хэсэг гэж авч үздэг. Библийн сургаальд зааснаар дэлхий дээрхи бүх зүйл Бурханы бүтээл гэж үздэг. Байгаль эх дэлхийг хүний эрэлт хэрэгцээнд зориулж бүтээсэн боловч хувиа хичээсэн, хариуцлагагүй үрэн таран хийхэд зориулсан эх үүсвэрийг багтаах биш харин хүн Бурханд үйлчлэх сүм хийд болно гэж бүтээжээ. Хүн өөрийн бодол санаа, үйл хэрэгт хариуцлага хүлээж, байгаль дэлхийд хайр гамтай хандаж, түүнийг хамгаалах ёстой. Амьдрал олон төрлийн илрэлд ариун гэгээн шинжийг агуулсан байх бөгөөд түүнийг устган үгүй хийх эсвэл нураан сүйтгэх нь Бурханыг хилэгнүүлэх өдөөлт болно.
Христитгэлийн дагуу экологийн асуудал бол хувиа хичээсэн, хэрэглээний шалтгааны үр дагавар тул хэрэв христитгэлийн сургаальд зааснаар хүмүүс амьдрахгүй бол экологийн үйл ажиллагаа хүсэж буй үр дүнд хүрэхгүй.
Лалын шашин (үндсэндээ суннит урсгал) угсаатанзүйн шинжийг агуулдаг. Оросын нутаг дэвсгэр дээр татарын бүрэлдэхүүн хэсэг давамгай байна. Монголд энэ сургаалийг цөөн тооны үндэстэн ястан, тухайлбал казак, узбек, уйгар, татар, лалын шашинг дээдлэн шүтдэг бусад үндэстэн даган мөрддөг
Коран сургаальд заасны дагуу хүн ба байгаль нь Аллах бурханы агуу ариун бүтээл юм. Хүмүүст байгалийн ариун цэвэр байдлыг хадгалан үлдэх хариуцлагыг оногдуулсан. Дэлхий дээр оршин байдаг амьд бүхэн хүнтэй адил байна. Тэднийг тарчлаан зовоох нь үнэхээр хориотой зүйл. Амьтанд хийсэн сайн санааны үйлийг хүнд гаргасан сайхан сэтгэлтэй адилтгаж үзнэ. Байгаль дэлхийд сайн сайхныг бүтээхийн төлөө хийдэг хүний хичээл зүтгэлийг ариун журам гэж үзэх бөгөөд энэ нь адислалыг авч, ирээдүйн амьдралд диваажинд очиход тусална.
Хүний нүгэл байгаль орчины хувьд олон янз байхыг шариатад тусгасан, энэ нь лалын шашны эрхзүй, ёсзүй, гоо зүйн болон шашны хэм хэмжээний нийтлэг зарчим байх бөгөөд лалын шашинтан нэг бүрийн амьдралын томоохон хэсгийг эзэлнэ.
Ислам байгаль дэлхийн байдлыг хүний гараар сайжруулахад онцгой анхаарал хандуулдаг. Энэ нь шинжлэх ухаан, шашин шүтлэгийн холбоог байгаль хамгаалах асуудлын шийдэлд авч үзэх асуултыг тавьж байна.
Бөөгийн шашин –Төв Ази ба Сибирь нутгийн эртний шашин юм. Бөөгийн шашин үүсэн бий болсон эх орон нь (Байгал нуурын) Ольхон арал гэж үздэг. Бөөгийн шашны төсөөллөөр гурван ертөнц байдаг. Үүнд: дээд (тэнгэрийн), дунд (эх газрын) ба доод (газар доорхи). Өнөөдөр бөөгийн шашинд тенгриантын дагалдагчид орж байна. Энэ нь гүн ухаан, метафизик үзлийн монотейзм буюу ганц бурхан гэсэн чиглэлийн дэлхийн хаант гүрний шашин шүтлэг юм. Энэ номлол сургаалийг анх Монголын нутаг дэвсгэр дээр нүүдэлчин малчин ард даган мөрдөж байсан.
Байгалийг арвилан гамнах нь соёл-шашны уламжлалд үндсэлсэн. Орон нутгийн байгалийн объект орчлон ертөнцийн тухай ойлголтонд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Урьд өмнө бөөгийн шашин нийтийн ерөнхий цар хүрээнд «үйлчилж» байсан бол отог нэг бүр, саахалт айл тус бүр өөрийн гэсэн ариун газартай байсан бөгөөд тэр газраа зан үйлийг хийхэд ашигладаг байлаа. Ийм газарт овоо босгож, модны мөчирт хадаг уядаг байсан. Үүний сэргэлт неошаманизм буюу шинэ бөөгийн шашин хэлбэрээр илэрнэ – Нийт Буриадын Бөөгийн шашны байгууллага, нийгэмлэгийг үүсгэн байгуулж шүтэн бишрэх, хэвлэн гаргах, гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах болсон.
Бөөгийн шашны итгэл, сүсэг бишрэл бусад шашинг шүтдэг хүмүүст онцгой нөлөө үзүүлж байна, холимог шашны үзэл бодлыг тодорхойлохдоо хүрээлэн буй орчны сэхэн амьдрах байдлыг авч үзнэ. Энэ нь бөөгийн ариун газрыг буддын шашин, христэд итгэгч болон бусад шашны төлөөлөгчид мөргөлийн ёслол хийх, сүсэглэн бишрэх байдлаар тодорхойлох нь ховор бус тохиолдол.
Байгал нуурын сав газрын нутаг дэвсгэрт байдаг бусад шашин шүтлэгийн экологи, байгаль орчны асуудал мөн л адил байгаль дэлхийг хамгаалахад чиглэдэг.
Бүх шашны баталж байгаагаар экологийн асуудлыг шийдвэрлэх ажлыг хүний сүнслэг-ёс суртахууны төгс байдлаас эхлэх ёстой.