082. Аялал жуулчлал

82. Аялал жуулчлал

Томруулж харах

Аялал жуулчлал

Байгаль нуурын сав газар дэлхий нийтийн жуулчдын анхаарлыг татдаг хосгүй нутаг. Эндхийн байгалийн аялал амралтын нөөцийн гол цөм нь манай гаригийн эртний, хамгийн гүн цэнгэг нуур юм. Аялал жуулчлал хөгжүүлэх дэд бүтэцийн төвүүдийн үүргийг Улаанбаатар, Эрхүү, Улаан-Үд хотууд гүйцэтгэх бөгөөд эдгээр хотуудад олон улсын тээврийн зангилаа байдгаас гадна жуулчдад зориулсон засаг захиргаа, боловсрол соёлын үйлчилгээ, зорчигчдыг хүлээн авч байрлуулах нөөц боломж хангалттай бий. 2012 оны байдлаар нийслэл Улаанбаатар хотод зочид хүлээн авах буудлын газрын нөөц хамгийн их (170 гаруй зочид будалтай) байсан бол Эрхүү хотод 80 орчин, Улан-Үдэд 20 шахам зочид буудал ажилладаг. Нийтэд нь авч үзвэл Байгаль нуурын сав газрын хоёр улсын хил дамнасан нутагт төрөл бүрийн жуулчдыг байрлуулахад зориулагдсан мянга гаруй газар бий.

Зорчигчдыг байрлуулах газрын тоо, тэдгээрийн үйлчилгээний түвшинг жуулчдын урсгалын шинж, чиг замналуудтай нь хамтатган авч үзвэл жуулчлалын салбарт хамгийн ач холбогдолтой нутгийг илрүүлж жуулчид тэнд хир олноороо ирж цаг өнгөрөөдгийг тогтоох боломжтой бөгөөд улмаар аялал амралтын үйл ажиллагааны нутаг дэвсгэрийн бүтцийг ерөнхийд нь төлөөлж болно. Орос ба Монголын засаг захиргааны нэгжүүд аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж буйг үнэлэхдээ жуулчдын урсгалын төлөв байдал болон тэднийг байршуулдаг газруудын зонхилох хэв маягийг нэгтгэн харуулсан дэвсгэр үзүүлэлтийг үндэслэл болгов.

Байгаль нуурын сав нутгийн аялал амралтын системийн гол онцлог нь улсын хил дамнасан байрлал бөгөөд улсын хилээр шалган нэвтрүүлэх цэгүүд бүхий хоёр улсын хил дагуу залган орших Оросын нутгийн захиргааны районууд ба Монголын аймгуудын хоорондох харилцаа чухал ач холбогдолтой.

Байгаль, соёлын хосгүй үнэт зүйлс бүхий Орос, Монгол хоёр орны хил дамнасан аялал жуулчлалын хөгжил нь олон улсын аялал жуулчлалын хөгжлийн салшгүй хэсгийг бүрдүүлж бусад улс орны жуулчдын сонирхлыг ихээр татах болсон тул жуулчдын ирэх урсгалыг харилцан нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Орос-Монголын хилийн шугамыг дамнан орших гурван шалган нэвтрүүлэх товчоо байдаг бөгөөд  түүгээр дотоод, гадаадын жуулчдын бүлгүүд харилцан нэвтрэхээс гадна худалдаачид цааш наашаа ирж очин хил орчмын худалдаа хөгжих нөхцөл бүрджээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд хилийн шалган нэвтрүүлэх товчоогоор өнгөрсөн зорчигчдын урсгалын хэмжээ хоёр гаруй дахин өсч, 2002 онд 229 мян.хүн байсан бол 2012 онд 502,5 мян.хүн болжээ.

Хил дамнасан аялал жуулчлалыг улам хөгжүүлж жуулчлалын томоохон бүтээгдэхүүнийг улсын түвшинд хүргэх талаар хамтарсан шийдвэр гаргах хэрэгтэй  байна. Одоогоор Ази тивийн хоёр том нуурыг холбосон “Байгаль-Хөвсгөл”төсөл мөн “Цайны зам” төсөл нийтийн хүртээл болоод байна. Хил дамнасан тусгай хамгаалалттай газрууд байгуулж экологийн аялал жуулчлалын салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх их боломж бий. Хил дамнасан тусгай хамгаалалтай газар нь зөвхөн байгаль хамгааллын нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой зохион байгуулалтын өвөрмөц нөөц төдийгүй хил дамнасан аялал жуулчлалын төслүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээг зохицуулахад ч бас багагүй үүрэгтэй.

рис. 1

Зураг 1.  Байгаль ай савын хил дамнасан рекреацийн бүсэд орших объектуудын байршил

рис. 2

Зураг 2.  Монгол-Орос улсын хилээр нэвтрэх жуулчдын урсгалын хэмжээ

Ашигласан хэвлэл

Деловое Приангарье. Туристско-гостиничный бизнес. – Иркутск: Иркутскстат, 2012. – С. 35-62.

Деятельность туристских фирм и коллективных средств размещения в Республике Бурятия в 2011 году (Статистический бюллетень №05-04-02). – Улан-Удэ: Бурятстат, 2011. – С. 7-12.

Культура, туризм и отдых в Приангарье. Статистический сборник. – Иркутск: Иркутскстат, 2012. – с. 45-52.

Отдых в солнечной Бурятии: Статсборник. – Улан-Удэ: Бурятстат, 2011. – 59 с.

Соёл, спорт, аялалжуулчлалынсалбарынлавлах. – Улаанбаатар хот: Соёл, спорт, аялалжуулчлалыняам; АялалжуулчлалынYндэснийтƟв, 2013 он. – 285 хууд.

Mongolian statistical yearbook 2012.  – Ulaanbaatar: National Statistical Office of Mongolia, 2013. – Р. 297-299.

Mongolian statistical yearbook 2006.  – Ulaanbaatar: National Statistical Office of Mongolia, 2017.  Р. 265-269.

Document Actions
Navigation
IW:LEARN