You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас / 090. Уул уурхайн үйлдвэрлэлээс хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөлөл

090. Уул уурхайн үйлдвэрлэлээс хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөлөл

090. Уул уурхайн үйлдвэрлэлээс хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөлөл

90. Уул уурхайн үйлдвэрлэлээс хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөлөл

Томруулж харах

Хүрээлэн буй орчинд үзүүлэх уул уурхайн үйлдвэрийн нөлөө

Уул уурхайн үйлдвэр хүрээлэн буй орчинд хүчтэй, олон талын нөлөө үзүүлдэг үйлдвэрийн тоонд ордог. Ашигт малтмал олборлотонд газар нутгийг идэвхитэй ашиглах нь газрын гадаргууг сүйтгэх, уулын боловсруулалт, уулын газар шорооны ажил, голын гидрологи горим алдагдах, хөрсний бохирдол, гадаргуун болон гүний ус бохирдох, экологийн системын бүрэн бүтэн байдал алдагдах, байгалийн ландшафтад эвдрэл гарах зэрэг таагүй нөлөө үзүүлдэг.

Сибирь болон Монгол улсын хувьд уул уурхайн үйлдвэрлэл чухал ач холбогдолтой байх явдал нөөц, түүхий эдийн тусгай шинжээр тодорхойлогдоно. Тогтортой (тэнцвэртэй) хөгжилд шилжих нөхцөлд уул уурхайн салбарын эдийн засгийн өндөр үр ашигтай байдал чухал ач холбогдолтой бөгөөд ингэхдээ экологийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн түвшинг дээшлүүлэх, хүн амын амьдралын чанарыг сайжруулах зэрэг гол нөхцлийг даган мөрдөх ёстой.

Байгаль-Монголын бүс нутгийн тогтвортой хөгжлийн экологийн бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлохын тулд газрын зурагыг бүтээсэн бөгөөд энд уул уурхайн үйлдвэрийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөг тусгасан. Газрын зураг зохиоход ашигласан дэлгэрэнгүй мэдээлэл мөн гүнзгийрүүлсэн агуулгын өгөгдлийг хүснэгт 1-д оруулсан (хэсэгчлэн харуулав).

Газрын зураг зохиоход мэдээллийн сан болон хэвлэн нийтлэгдсэн материал, түүний дотор «БНМАУ-ын Үндэсний Атлас (1990)»,  «ОХУ-ын Экологи-газарзүйн газрын зураг» (1996), «Орос улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн атлас» (2009) [4], «Монгол улсын Атлас» монгол хэл дээр ба бусад материалыг ашигласан болно. Өндөр шийдэлтэй  сансрын зурагын тайлбар хийх ажлыг гүйцэтгэсэн (2010-2013 он), энэ ажлын үр дүнд нутаг дэвсгэрийн ландшафтын бүтцийг судалж, үйлдвэрийн орчны байдал, газрын хэвлий ашиглалтын газрын хүрээлэн буй орчны байдлыг тодорхойлсон.

Экологийн үнэлгээний объект нь ашигт малтмалын орд газар, уул уурхайн аж үйлдвэрийн газрууд байв. Эдгээр объектуудын тухай мэдээллийг энэхүү атласын үндсэн газрын зурагийн бүрэлдэхүүнд оруулсан: «Цахилгаан эрчим хүчний эх үүсвэр ба тэдгээрийн хөгжил», «Хар, өнгөт, ховор металлын нөөц, тэдгээрийн олборлолт», «Метал бус түүхий эд, эх үүсвэр, олборлолтын төрөл».

Судалж буй нутаг дэвсгэрийн ихэнхи хэсэг ОХУ-ын нутаг дэвсгэрийн Байгаль нуурын байгаль орчны төв болон завсрын бүсийн бүрэлдэхүүнд орно. Завсрын бүсийн байгалийн үргэлжлэл нь Монгол улсын нутаг дэвсгэр дээрхи Байгаль нуурын ус хураах сав газар юм. ОХУ-ын “Байгал нуурыг хамгаалах” тухай хуульд заасны дагуу Байгаль нуурын байгалийн нутаг дэвсгэрийн экологийн бүсчлэл нь түүнийг хэрэгжүүлэх үндсэн багаж болдог. Байгаль орчинг хамгаалах онцгой хязгаарлалтууд Байгаль нуурын сав газрыг хүрээлэн буй төв экологийн бүсэд хамаарна. Энэ бүс нутагт хориг тавьсан үйл ажиллагааны төрөл зүйлийн дотор түүхий нефть ба байгалийн хий олборлолт, цацраг идэвхт болон металлын орд, шинэ орд газрын тандалт хайлт хийх, ашиглалтын ажил явуулаагүй газарт боловсруулалт хийх явдал юм. Байгаль нуурын усны газарт ашигт малтмал олборлохыг хориглосон, мөн түүнчлэн нуурын сав газар, түрс шахах газрын тархалтын гол горхины гольдролд болон ус хамгаалсан бүсэд олборлолт явуулахыг хориглосон.

Завсрын бүсэд ашигт малтмалын орд газрыг эзэмших зорилгоор эрэл хайгуул хийх, бэлтгэл ажил явуулах, мөн түүнчлэн уул уурхайн чиглэлээр үйлдвэрлэл явуулах газар нь зурагдугаар төрлийн экологийн хэмжээнд – аж үйлдвэрийн, эрчимтэй хөгжүүлэх газар нутагт байрлана. Энэ төрлийг өндөр ач холбогдол бүхий ландшафт, тэдгээрийн бүрэлдэхүүн хэсэг нь ачаалалд дундаж болон бага мэдрэмжтэй байх байдлаар тодорхойлдог. Эдгээр нь үндсэндээ хөндий, уулархаг хээр, тайгын ландшафтын асуудлыг судалдаг. Эдгээр бүс нутгийг ялгах үндэс нь уул уурхайн аж үйлдвэрийн бүсийн эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой байна. Үүний зэрэгцээ уул уурхайн үйлдвэрийн явуулж буй үйл ажиллагаа Байгаль нуурын сав газрын экологийн системд сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй.

Авч үзэж буй нутаг дэвсгэр дээрхи ландшафтын техноген зөрчлийн зурагзүйн үнэлгээг ашигт малтмалын 380 орд газарт хийсэн. Өнөөдөр 75 орд газарт боловсруулалт хийж байна, эдгээрээс 12 дээр нь олборлолт хийхийг зогсоосон, тэдгээрийг битүүмжилсэн буюу нөөцөд шилжүүлсэн байгаа. Эдгээр орд газрын товч мэдээллийг хүснэгт 2-т (газрын зураг дээр дугаарын дагуу жагсаалтанд байгаа байдлаар). Уул уурхайн үйлдвэрийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөг юуны өмнө ашигт малтмал олборлох аргаар тодорхойлно, түүнээс гадна баяжуулалтанд ашиглаж буй түүхий эд, урвалжийн хор хөнөөл болон ландшафтын шинж чанараар (хүснэгт 1) тодорхойлно.

Байгаль орчинд хамгийн дээд зэрэгт нөлөө үзүүлэх байдал техноген денудаци хөрсний нүцгэрэл болон хуримтлуулах хэлбэрийг үүсгэдэг хотгор гүдгэрийн үндсэн шинэчлэлтээр илэрнэ. Энэ нь ил явуулдаг уулын ажил байх бөгөөд эдийн засгийн зүгээс авч үзвэл дийлэнхи хэсэгт нь давуу эрхийг олгож байна.

Авч үзэж буй нутаг дэвсгэр дээр 73 орд газрын ил аргаар боловсруулж, зөвхөн 2 орд газарт газар доорхи аргыг хэрэглэж байна (гянт болдын Бом Горхоны орд ба налайхын хүрэн нүүрсний орд). Литосферт үзүүлэх техноген нөлөөний гол үзүүлэлт нь эвдэрсэн газрын талбай, кв.м, баллаар үнэлэгдэнэ: I – 10 кв.км их – илүү хүчтэй нөлөө, II  1-10 – хүчтэй, III 0,1 – 1 – дундаж, IV 0,1 бага – сул. Талбайн хэмжээний хувьд хамгийн их эвдэрсэн газар уул уурхайн үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд Эрдэнэтийн овоо (зураг 1), Гусиноозерское (зураг 2), Олонь-Шибирское орд газарт бий болсон.

Талбайн хэмжээний хувьд том газрууд голын хөндийд эвдэрсэн газар үүсгэх явдал шороон алт олборлолтын үр дүнд үүссэн байх бөгөөд үүний үр дагаварт газрын хөрсний элэгдэл идэлт явагдаж, татам газрын бүтэц, бүтээмж өөрчлөгдөнө, энд голын гольдрол бөглөрөх, деформаци явагдах нь гүний усны түвшинг бууруулж, экосистемын биотик бүрэлдэхүн хэсгийн үхэлд хүргэнэ. Авч үзэж буй нутаг дэвсгэр дээр шороон алтны олборлолтын гуч орчим орд газар байна. Эдгээр бараг бүгд Красночикойск, Закаменск дүүргүүдэд, Сэлэнгэ аймаг ба Тувад байна. Энэ нутаг дэвсгэр дээр илрүүлсэн хамгийн их зөрчил (40 кв.км орчим газарт)-тэй газар нь Туул голын хөндий байна (зураг 3).

Боловсруулалт хийгээгүй орд газрын хэсэгт литосферт нөлөө үзүүлэх гол төрөл нь геологийн эрэл хайгуулын ажил байх бөгөөд энэ нь шурв, суваг малтах, худаг ухах, түр хугацаагаар ашиглах зориулалтын байр болон зам барих, ашиглах явдал юм. Үүсэн гарч буй зөрчилтэй газрын талбай тийм их биш, ойролцоогоор 0,01 кв.км.

Газрын техноген зөрчлийн үндсэн үзүүлэлт нь зөрчлийн нягтрал (гэмтсэн байдал) байна. Энэ үзүүлэлтийг засаг захиргааны бүсийн зөрчилтэй газрын нийт талбайг тухайн бүс нутгийн эзлэх талбайд харьцуулж тодорхойлно. Зөрчлийн дараахи хэмжээг (кв.км / мян кв.км) баллаар тодорхойлно, үүнд: I 10 дээш их өндөр, II 1,0 – 10 – өндөр, III 0,1-1,0 дунд зэрэг, IV 0,01-0,1 – бага, V 0,01 доош хамгийн бага. Маш өндөр болон өндөр зөрчилтэй нутаг дэвсгэрт Орхон, Дархан-Уул аймаг, Улаанбаатар, Петровск-Забайкальск, Закаменский, Слюдянский, Сэлэнгийн дүүргүүд хамаарна.

Боловсруулж буй орд газрын дотор Олонь-Шибирский (чулуун нүүрс), Төмөр толгой (төмөр), Эрдэнэтийн овоо (зэс, молибден), Бом-Горхонский (гянт болд), Бороо (алтны хүдэр) ба ашигт малтмалын анхдагч боловсруулалт хийсэн бусад газрын нэрлэж болно. Ашигт малтмалын боловсруулалтаас гарсан хаягдлыг хадгалах, хаях зориулалтаар хаягдал хадаглах цэгийг барьсан (зураг 4). Шүүлтүүр болон бусад хүчин зүйлийг тооцохгүй гүйцэтгэсэн ажлууд экологийн аюулд хүргэх магадлал өндөр бөгөөд гадаргуу, гүний ус бодхирдох, агаарын бохирдол (тоосжилт) үүсэх эх үүсвэр нь болдог. Экологийн онцгой ноцто үр дагаварыг Эрдэнэтийн Уулыг Баяжуулах Үйлдвэр, Джидинскийн гянт болд, молибдены (одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа) үйлдвэрийн хаягдал хадгалах цэгт илрүүлж болно.

Олборлож буй түүхий эд, баяжуулалтын бүтээгдэхүүнийг экологид аюултай зэрэглэлээр хорт бодисын 5 ангилалд хуваана: I маш өндөр – ховор метал ба цацраг идэвхит хүдэр, II өндөр – өнгөт болон үнэт метал, флюорит, III өндөржүүлсэн – чулуун нүүрс, хүрэн нүүрс, төмрийн хүдэр, IV дундаж – шороон алт ба гянт болд, V бага – метал биш түүхий эд.

Уулыг баяжуулах үйлдвэр нэг бүрт хүрээлэн буй орчны бүрэлдэхүүн хэсэг (байгаль, аж ахуй, хүний эрүүл мэнд) –ийг техноген нөлөөгөөр ялган ангилдаг.

Хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх түгээмэл жишээ нь өнөөдрийн байдлаар ажиллахгүй байгаа Джидинскийн гянт болд-молибдены үйлдвэрийн хаягдал, хог хадгалах цэг юм. Энэ нь Закаменск хот (зураг 5)-ын орчинд байдаг. 50 гаруй жилийн хугацаанд ажилласан энэ үйлдвэрээс хуримтлагдсан хаягдал гадаргуу болон гүний усыг их хэмжээгээр бохирдуулсан, хорт найрлага орц агуулсан, мөн түүнчлэн агаарын бохирдол (тооцонсор үүсгэх) эх үүсвэр болж байна.

Уул уурхайн үйлдвэрийг газрын зураг дээр янз бүрийн хэлбэр дүрс, хэмжээ, бүтэц ба өнгөөр харуулсан. Таних тэмдэгийн хэлбэр олборлолтын арга, хэмжээ – газрын зөрчлийн түвшин, гадна контур хүрээ – ландшафтын тогтвортой байдал, дотор контур хүрээ – түүний ач холбогдлыг тусгасан. Контур хүрээний өнгө үзүүлэлтийн утгатай нийцнэ. Газрын зурагын таних тэмдэгийн төвд байгаа дугуй, өнгө нь олборлож буй түүхий эд, баяжуулалтын бүтээгдэхүүний хортой эсвэл экологид аюултай болох түвшинг харуулж байна. Газрын зураг дээр дугуй дүрсээр геологийн судалгааны янз бүрийн түвшинд байгаа ашигт малтмалын орд газрыг тэмдэглэсэн. Зөрчилтэй газрын нягтралыг засаг захиргааны бүсээр газрын зурагт буулгахдаа тоо хэмжээний фон аргыг хэрэглэв.

Газрын зурагт уул уурхайн үйлдвэрийн ихэнхи нь хамгийн их эзэмшсэн нутаг дэвсгэрийн төв хэсэгт төвлөрсөн. Монгол орны газар нутгийн хэсэгт баруун-өмнөд жигүүрт их хэмжээний орд газар байдаг, эдгээрийн ихэнхи хэсэгт өнөөдөр боловсруулалт хийгээгүй байгаа. Газрын хамгийн бага зөрчил нутаг дэвсгэрийн зүүн-хойд хэсэгт байна. Байгаль нуурын байгалийн нутаг дэвсгэрийн экологийн төв бүсэд өнөөдөр хүдэргүй түүхий эдийн 3 орд газрыг ашиглаж байна (Ангасольск барилгын чулуу, Слюдянск цементын гантиг ба Таракановск цементын шохойн чулуу), энэ нь Байгаль нуурын эргээс 4км зайтай оршино. Олборлож буй түүхий эд экологийн аюултай бодисын хамгийн доод ангилалд хамаарна. Эдгээр орд газрын боловсруулалт Байгал нуурын байгалийн нутаг дэвсгэрийн экологийн төв бүсэд хориглосон үйл ажиллагааны төрөлд хамаарахгүй бөгөөд Байгаль нуурын экосистемд онц нөлөөлөхгүй болно.

 

Ашигласан номзүй

Базарова С.Б. Воздействие горнодобывающих предприятий на экосистему региона и оценка эффективности их экологической деятельности // Региональная экономика и управление: электр. науч. журн. / Вятский государственный университет - [Электронный ресурс]. – Киров: ООО "Международный центр научно-исследовательских проектов", 2007. - №2 (10). - № гос регистрации статьи 0420700035/0016. - Режим доступа к журн.: http://region.mcnip.ru.

Национальный атлас. Монгольская Народная Республика. – Москва – Улан-Батор, 1990. – 144 с.

Певзнер М.Е., Костовецкий В.П. Экология горного производства. – М.: «Недра», 1990.   -  230 с. 
Атлас социально-экономического развития России. – М.: ФГУП «Производственное картографическое объединение «Картография», 2009. –  С. 155-215.

Савельева И.Л. Внутрирегиональные ресурсные и экологические факторы развития горнодобывающей промышленности Байкальской природной территории // География и природные ресурсы. – 2009. -  №3. – С.109-116.

Эколого-географическая карта Российской Федерации. М-б 1:4000000. М.: ГУГК, 1996. - 4 л.

Атлас Монголии на монгольском языке, 2009.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN