You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас / 091. Хөрсний элэгдэл эвдрэл ба бохирдол

091. Хөрсний элэгдэл эвдрэл ба бохирдол

091. Хөрсний элэгдэл эвдрэл ба бохирдол

91. Хөрсний элэгдэл эвдрэл ба бохирдол

Томруулж харах

Хөрсний бохирдол доройтол

Энэ зургийн суурь болгож химийн элементүүдийн зөөгдөл, хуримтлалын үйл явцаар зохицуулагдах хөрсөн бүрхэвчийн өөрөө цэвэрших чадварыг нөхцөлдүүлэгч ландшафтын геохимийн мужуудыг ялган үзүүлэв. Тэрхүү мужуудыг дотор нь ландшафтын геохимийн дэд мужуудад  хуваахдаа байгаль ашиглалтын янз бүрийн нөхцөлд хөрсийг бохирдуулах, доройтуулахад нөлөөлж болох хүчин зүйлсийг аль болох иж бүрэн тусгахыг хичээв. Тийм хүчин зүйлүүдийн тоонд нутаг дэвсгэрийн чийг-дулааны үзүүлэлтээр тодорхойлогдох био уур амьсгалын бүс бүслүүрлэг шинжийн онцлог зүй ёсоор багтах бөгөөд түүнээс түүнээс шалтгаалж орчны бохирдуулагч элементүүд биологийн эргэлтэд орж улмаар амьд организмуудын хоол тэжээлийн гинжин хэлхээнд татагдан орох боломж үүсдэг. Хөрсөн дэх бохирдуулагч бодисуудын биохимийн хувирлын үйл явц болон хордуулах үйлчлэлийнх нь саармагшилт хэр хурдтай үргэлжлэх нь чийг, дулааны хэмжээ, харьцаанаас хамаарна. Хөрсөн бүрхэвчийн өөрөө цэвэршихэд нөлөөлөх нэг чухал хүчин зүйл бол бодисууд усанд угаагдаж зөөгдөх явдал. Газрын гадаргын хэлбэр, өндөршлөөс хамаарч бодисын усанд угаагдаж зөөгдөх эрчим харилцан адилгүй байна. 400м-ээс доош үнэмлэхүй өндөртэй нам тал газарт бодисын усаар зөөгдөх эрч сул байдаг бол 400-600 м өндөртэй өндөртэй нам уулс, тэгширлийн гадарга бүхий нутагт дунд зэрэг хүчтэй, 600-1000 м үнэмлэхүй өндөртэй, эгц хажуутай, бэсрэг уулархаг нутагт өндөр эрчтэй, 1000м-ээс дээш өргөгдсөн өндөр уулархаг нутагт хамгийн их эрчтэй байна.

Бохирдуулагч бодисын хувьд хадгалагч орчин нь болдог хөрсний геохимийн нэгдмэл тодорхойлолтыг өгөхдөө зонхилох хэв шинжийн элементүүдийн индексээр тэмдэглэсэн геохимийн ангиар ялган үзүүлсэн бөгөөд тэрхүү ангиуд нь янз бүрийн ландшафтын онцлогийг харуулсан шүлтлэг-хүчиллэг, исэлдэх ангижрах орчны нөхцлийг илэрхийлэх агаад чухамдаа эдгээр нөхцөл нь хөрсөн дэх элементүүдийн зөөгдөх-хуримтлагдах, бохирдуулагч бодисын тунаж үлдэх зэрэг үйлдэл явагдах гол хүчин зүйл нь бодог.

Хөрсний өөрөө цэвэрших чадавхийг үнэлэхийн зэрэгцээ одоо үед байгаль орчинд аж үйлдвэрийн хог хаягдлыг ялгаруулж бусад эх үүсвэрүүдийн газарзүйн байршлыг тооцсоны үндсэн дээр техногений гаралтай химийн бохирдлын аюулыг үнэлэх ажлыг гүйцэтгэв. Бохирдлын үндсэн эх үүсвэрүүд гэвэл Слюдянка, Байкальска, Северобайкальск, Нижнеангарск, Листвянка, Улан-Удэ, Гусиноозерск, Петровск-Забайкальск, Хиагт, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудын уурын зуух, дулааны цахилгаан станц, аж үйлдвэрийн газрууд юм. Эдгээр аж үйлдвэрийн төвүүд нь бараг бүгдээрээ өөрөө цэвэрших боломж хангалтгүй орчинд байрлах бөгөөд байгаль нуурын хотгор руу чиглэсэн хог хаягдал нь экологийн эрсдэл үүсгэх аюултай. Зураг дээр бохирдуулагч бодисуудын агууламж нь байж болох доод хязгаараас давсан бохирдол мөн хөрсний тархалтын бүс, бохирдуулагч хог хаягдлын нийт хэмжээ, аж үйлдвэрийн эх үүсвэрүүд болон тэдгээрийн агаарын бохирдолд нөлөөлөх байдлыг тус тус харуулав.

Төрөл бүрийн эрдэс баялгийн нөөц ихтэй Байгаль нуурын сав газрын хөрсөн бүрхэвчийн механик бүрдэл, доройтол, бохирдолд нөлөөлдөг нэг бол уул уурхайн олборлох үйлдвэрүүд бөгөөд тэдгээрийн байрлалыг зураг дээр таних тэмдгүүдээр (ухсан газар, овоолгой, тэгшилж зассан шороо г.м) үзүүлэв. Хамарсан талбай болон хөрсөн бүрхэвч, геологийн орчныг эвдэлж доройтуулсан байдлаараа хамгийн томоохон нь гэвэл Гусиноозерск, Эрдэнэцогтын нүүсрний уурхайнууд.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN