093. Ургамлын нөмрөгийн доройтлын зэрэг
Ургамалжлын зүй тогтлын алдагдал
Ургамалжлын хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийн зураг зүйн үнэлгээ нь байгаль орчныг хамгаалахтай болон Байгал нуурын сав газрын биологийн нөөцийн ашигтай хэрэглээтэй холбоотой олон янзын асуудлын шийдвэр гаргах хамгийн ач холбогдолтой арга болдог. Энэ арга нь гол төлөв хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүдэлтэй ургамалжлын флорын орц болон ценотик бүтцийн өөрчлөлтүүдийг тооцоолсон байдаг. Хүний үйл ажиллагаанаас болох ургамалжлын зүй тогтлын алдагдлын үе шат нь ургамлын бүлгэмдлийн бүтэц, бүрэлдэхүүний үндсэн төлөв байдлаасаа хазайх шалгуураар тодорхойлогддог.
Үндсэн төлөв байдлыг “Байгал нуурын ай савын ургамалжил” гэсэн 1:4000000 масштабын сүүлийн үеийн зургаар авсан ба энэ зураг нь ургамал дахь хүний болон байгалийн хүчин зүйлүүдээс үүдэлтэй бүсчлэл-хэв шинжийн шинж чанарууд болон динамик процессуудыг тооцсон ургамалжлын бүтэц-динамик ангилалд тулгуурласан. Үүний зэрэгцээ ургамлын бүлгэмдлийн инвариантын эпиструктур бүрэлдсэн бөгөөд ингэснээр ургамлан нөмрөг дэх орчин үеийн зөнгөөрөө байх болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй өөрчлөлтийг тооцоолж авсан үнэлгээний бааз (тэг) түвшинг тодорхойлсон байна.
Олон талт геоботаникийн зургуудаас гадна ургамалжлын зүй тогтлын алдагдлын үнэлгээнд тариалангийн газар, хөдөө аж ахуйн эдэлбэр газрууд болоод техногены, амралт зугаалгаар болон хортон шавьжаар гэмтсэн ой, шинэхэн болон хяналтгүй огтолсон мод, ойн цоорхойн хил заагийг тод илэрхийлсэн зурагзүйн үндсэн эх үүсвэрүүдийг ашигласан байдаг. Мөн түүнчлэн архивын ойн таксацын, газрын зураглалын материалууд болон сансрын зургуудыг (Google 2013) ашигласан байна.
Байгал нуурын сав газрын ургамалжил нь ургамлын маш олон янз бүлгэмдлүүдийг багтаасан байдаг. Энд бүсийн газарзүйн нөхцөлөөс хамаарсан маш өвөрмөц орон зайн бүлгэмдлүүдийг үүсгэдэг уулын тундрын, альпын төрлийн, умардын (тайгын) болон хээрийн ургамлын төрөл зүйлүүд байдаг. Сав газрын ихэнх газар нутаг нь уулын шинж төрхтэй учраас ургамалжил нь өндрийн бүслүүрлэг шинжтэй. Ургамалжлын ян сарьдагийн (өндөр уулын) төрөл нь уулын тундрын, альпийн нуга болон эзгүй газраар тодорхойлогдоно. Уулын тайгын ургамалд бараан шилмүүст (гацуур, жодоо, сибирийн хуш), цайвар шилмүүст (нарс, сибирийн болон дагуурын шинэс) болон жижиг навчит (хус, улиас) зэрэг модууд зонхилно. Голын хөндийгөөр бут сөөгүүд намгархаг нуга, намгийн ургамлуудтай холилдон маш том талбайг эзлэн ургасан байдаг. Хээрийн ургамлууд Буриадын бүгд найрамдах улс, Байгалийн чанад болон Монгол улсын нутагт хээрийн олон янз бүлгэмдэл байдлаар өргөн уудам нутгийг хамран ургасан байдаг.
Байгал нуурын сав газрын ургамалжлын зүй тогтлын алдагдал нь хамгийн түрүүнд ой, нуга болон хээрийг үйлдвэр, хөдөө аж ахуйн зориулалтаар их хэмжээгээр ашиглаж байгаагаар тайлбарлагдана.
Үйлдвэрийн зориулалтаар ой бэлтгэх ажиллагаа нь үндсэн шилмүүст мод нь аж ахуйд бага ач холбогдолтой жижиг навчит модоор солигдоно. Ойн цоорхойд хаягдсан бүтээгдэхүүн болохгүй түүхий эд, хог хаягдал нь түймрийн болоод энтомолог аюулыг нэмэгдүүлдэг. Ойн цоорхойд голын ойролцоо, ялангуяа газар тариаланд ашиглагддаг үржил шимтэй хөрсөнд цайвар шилмүүст ой түрж ургадаг.
Мод бэлтгэлээс гадна Эрхүү муж, Буриад, Байгалийн чанад болон Монгол улсын ой жил бүр ойн түймэрт өртдөг. Түймэрт зөвхөн ой шатаад зогсохгүй уулын тундрын, цармын бут сөөг, хушан төгөл, хээрийн бусад ургамлын бүлгэмдлүүд шатдаг. Энэ бүгд нь үндсэн ой шатсан талбай хуримтлахад хүргэдэг.
Хээрийн ургамалжилд газар хагалах, бэлчээрийн зүй зохисгүй ашиглалт зэрэг нь сөрөг нөлөө үзүүлдэг. Бэлчээрийн талхагдал гэдэг нь олон төрлийн хээрийн болон нугын ургамлын бүлгэмдлийн бүтэц, флорын хэмжээг бүрэн болон хэсэгчлэн өөрчилнө гэсэн үг юм.
Монгол орон бол бэлчээрийн мал аж ахуйн орон бөгөөд өнөөгийн байдлаар ч хөдөө аж ахуйн үндсэн хэлбэр байсаар байна. Энд үхэр, хонь, тэмээ, ямаа, адуу, монгол сарлаг болон бугын аж ахуйн эрхэлдэг. Бэлчээрт өндөр уулын (уулын тундр, үржил шимгүй, намгархаг нуга, хээрийн) хэсэг ч ордог. Дунд зэргийн өндөртэй, уулын энгэр, нам дор болон хотгор газруудын ургамлын бүлгэмдлүүд бэлчээрт өргөн ашиглагддаг. Ялангуяа голын татам, нуурын эргийн ой, нуга, тал хээр болон хамгийн ургамал бүхий ургамлын бүлгэмдлүүд маш хүчтэй эвдэрдэг [Банзрагч бусад, 1990].
Монгол улсад бүхэлдээ, Эрхүү муж, Буриад, Байгалийн чанадад алслагдсан, олдоогүй өндөр ууланд хүний идэвхтэй үйл ажиллагаа байхгүй, ургамалжил нь эвдрээгүй (онгон) газрууд байсаар байна. Хүн тухайн газрын өөрийн болгоод, ашигласнаар ургамалжлын зүй тогтлын алдагдлын үнэлгээ өөрчлөгддөг.
Нийгмийн дүн шинжилгээний болон ургамлын бүлгэмдлийн бөлөв байдлын үнэлгээний үр дүнд ургамалжлын зүй тогтлын алдагдлыг 5 зэрэглэлээр гаргаж зурагт үзүүллээ. Үүнд: үндсэн, сул-, дунд-, хүчтэй алдагдсан болон өөрчлөгдсөн (зургийн тайлбарыг харна уу).
Ашигласан хэвлэл
Банзрагч Д., Беккет У., Буян-Орших Х., Мөнхбаяр С., Цэдэндаш Г. Бэлчээрийн хэв шинж. Зургийн масштаб 1:3000 000. // Бүгд Найрамдах Монгол Ард Улс. Үндэсний атлас. – Улаанбаатар – Москва, 1990. –С. 102-103.