094. Ой сүйтгэлийн байдал
094. Ой сүйтгэлийн байдал
Ойт газрын зөрчил
От газрын зөрчилд ойг нөхөн сэргээх талбайн харьцааг тусгадаг хэмжээг (хувь хэмжээгээр тодорхойлно) авч үзэн энэ хэмжээг ойт газрын талбайд (ойн санд хамаарах газар, бусад ангилалд орсон ой модтой газар) харьцуулж тодорхойлно. Ойг нөхөн сэргээх сан гэдэг нь гал түймэрт устаж үгүй болсон, ой мод огтлох ажлын явцад хорхой шавьжид идэгдсэн, эсвэл үхмэл модтой газрын ойн хэсэг юм. Ой модоор хучигдсан газар ойгүй газраас ялгаатай нь ойг бүрдүүлэгч үндсэн төрөл зүйлийн чанарыг сайжруулах, хадгалан үлдэх, ургуулах үндсэн зорилготой ангилалд ордог. Ой модтой газрын ихэнхи хэсэг нь ойгоор хучигдсан байдаг бол үлдсэн хэсэг нь ой модгүй газар (гал түймэрт шатсан, үхмэл мод, огтолсон мод, хаягдмал газар) байна. Ийм газарт ойг нөхөн сэргээх тал дээр зохих арга хэмжээ авах эсвэл ой өөрөө байгалийн жамаар ургахад туслах ажлуудыг хийх хэрэгтэй.
Байгал нуурын сав газрын Оросын нутаг дэвсгэрт ойт газарт гардаг дундаж зөрчил – 6,1% ба Забайкальск мужийн Красночикойск дүүрэгт 0,06%-аас Буриадын Бүгд Найрамдах улсын Кижигинск дүүрэгт 9% хүртэл хэлбэлзэж байна.