You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас / 096. Хүн, амьтны халдварт өвчин тархах экологийн урьдчилсан нөхцөл

096. Хүн, амьтны халдварт өвчин тархах экологийн урьдчилсан нөхцөл

096. Хүн, амьтны халдварт өвчин тархах экологийн урьдчилсан нөхцөл

96. Хүн, амьтны халдварт өвчин тархах экологийн урьдчилсан нөхцөл

Томруулж харах

Хүн амьтны халдварт өвчин тархах экологийн

урьдчилсан нөхцөл

Энэхүү хураангуйлсан зураг нь байгаль хамгаалах, байгалийг зохистой ашиглах, хүний аюулгүй орчныг (хамгийн өргөн утгаар) хангах, газар нутгийг шинээр эзэмших зэрэг асуудлыг хариуцсан байгууллага, хүмүүсийн сонирхлыг татахад чиглэгдсэн юм. Зургийг боловсруулах явцад байгалийн иж бүрдэл болон амьтны янз бүрийн бүлгүүдтэй холбоотой хүн, амьтны халдварт өвчлөлүүдийг газар сайгүй түгээмэл тархалттай, ус орчмын, нугын, ойн, хээрийн гэсэн  экологийн нөхцөлөөр нь ангилав. Эдгээр бүлэг тус бүрд чийг, дулааны ижил нөхцөлийг шаарддаг, нэг хэвшинжийн биоценозын хүрээнд эргэлддэг экологийн ойр төрлийн өвчин үүсгэгч зүйлүүдийг нэгтгэв.

Зураг дээр өвчлөлийн экологийн бүс, бүслүүр болон өвчний экосистемийн орон нутгийн хувилбарууд хэрхэн тархан байрласныг дүрслэн үзүүлэв. Өвчин үүсгэгч  экологийн бүлгүүд ньбүсийн түвшний тус тусын экосистемүүдэд  зонхилон орших бөгөөд ийм тохиолдолд бусад экологийн бүсүүдийн төлөөлөл ихэнхдээ тусгаарлагдмал амьдрах орчинд байрладаг. Өвчин үүсгэгч янз бүрийн экологийн бүлгүүд биоценозийн тогтвортой байдлыг хангахад янз бүрийн үүрэг гүйцэтгэдэг нь үндсэндээ ойлгомжтой учраас бидний боловсруулсан энэхүү зураг хүн, амьтныг өвчлөлөөс сэргийлэх стратегийг боловсруулахад гол үндэслэл болж өгнө. Ус орчмын ба нуга газрын бүлгийн төлөөллүүд сээр нуруутан-мэрэгчдийн өргөн хэмжээний үржлийг тасалдуулж тоо толгойг нь зохицуулснаар өвслөг ургамлыг устахаас сэргийлдэг аж. Ойн бүлгийн халдвар үүсгэгчид (тухайлбал, хачигт тархи үрэвслийн вирус) нь хөрш зэргэлдээх нуга, хээрийн ландшафтад оршин амьдардаг тооны их хэлбэлзэлтэй байдаг зүйлүүд нэвтрэн орж ирэхээс хамгаалж, өөрийн биозенозийн чанар чансааг зохицуулах үүрэг гүйцэтгэдэг байна. Газар сайгүй түгээмэл тархалттай хүн амьтны өвчлөл үүсгэгч бүлгүүд тухайн биоценоз дахь сээр нуруутан амьтадтай холбоотой шимэгч организмуудын тоо чанарыг зохицуулах үүргийг гүйцэтгэж, тийнхүү эзэн амьтадаа тулгарч болох аюулаас хэлтрүүлдэг нь магад.

Чухамхүү энэ мэт үүрэг ач холбогдлын ялгаатай байдал нь хүн амьтны халдварт өвчлөлөөс сэргийлэх системийг орон нутгийн ландшафтын хэв шинжтэй уялдуулан ялгавартай боловсруулах үндэслэл болж өгнө. Судалгааны өнөөгийн түвшнээс харахад ус орчмын болон нуга газрын шимэгч организмуудын хүрээлэл доторхи хүн амьтны халдварт өвчлөлийн үйл явцыг зохицуулах нь зүйтэй бөгөөд тэндхийн өвчин үүсгэгчид нь тээгч амьтдынхаа тооны өсөлтийг тасалдуулах үүрэгтэйг санах хэрэгтэй. Гэхдээ сэргийлэх арга ажиллагааг зохион байгуулахдаа амьтны аймгийн нягтшилыг зохистой түвшинд байлгахуйцаар нугын ургамлын ашиглалт, хөдөө аж ахуйн таримлын ургац хураалтын хугацааг зөв зохицуулах нь чухал.

Хүн амьтны бараг бүх өвчлөлийг (халдвартай ба гаднаас орж ирсэн) үүсгэгчдийн хамгийн хурж шавааралддаг газар нь хүн ам ихтэй районууд бөгөөд нэг талаар тэнд хөдөө аж ахуйн тэжээмэл амьтдын бөөгнөрөл ихэссэнээр өвчний халдварлалт идэвхжих нөхцөл бүрддэг, нөгөө талаар байгаль орчинд хүний учруулсан нөлөөллийн улмаас мэрэгч амьтдын тоо өсөх, хөрсний химийн шинж өөрчлөгдөх, хиймэл усан сангууд олшрох зэрэг нь өвчин үүсгэгчдийн хөдлөл зүйд нааштайгаар нөлөөлжээ.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN