Atlas
031. Газрын доорх ус
Газрын доорх ус
Зураг дээр үндсэн уст бүлгүүд буюу гидрогеологийн давхаргадасыг зураглалын аргаар дүрслэн үзүүлсэн бөгөөд уст иж бүрлүүдийг ялгахдаа бүтэц-гидрогеологийн онцлог, уулын хурдас чулуулгийн ус нэвтрүүлэх ба ус түгээх чанарын гол үзүүлэлтийг иш үндэс болгов.
Байгаль нуурын сав нутагт мезозой ба кайнозойн настай сул барьцалдсан сэвсгэр хурдаст байдаг нүх сүв – давхаргын ус, мөн архейн эринээс палеозойн сүүлч – мезозойн дунд үе хүртэлх янз бүрийн настай хувирмал, бялхмал, тунамал чулуулгийн аль алинд нь байдаг ан цавын ус элбэг тархжээ. Гидрогеологийн хувьд Байгаль нуурын сав нутаг бол артезийн ай сав ба гидрогеологийн массивуудын нарийн нийлмэл систем юм. Артезийн сав газар нь суурийн талст чулуулаг ба түүнийг бүрхсэн сэвсгэр тунамал чулуулгуудаас тогтсон уулс хоорондын хотгоруудыг эзлэн оршдог. Ийм хотгоруудад идэвхтэй ус солилцооны бүсийн нүх сүв – давхаргын ус ба суурь чулуулгийн ан цав – давхаргын шахалттай голдуу ус байдаг онцлогтой. Гидрогеологийн массив чулуулгаас бүрдэх бөгөөд гадаад хүчний хагарлын бүс дэх ан цавын усыг өөртөө агуулдаг.
Идэвхитэй ус солилцооны бүсийн зузаан 100-150 м –ээс илүүгүй байна. Усаар хамгийн элбэг нь хөндийлжийн тогтолцоотой карбонатын чулуулаг бөгөөд бас тектоник эвдрэлийн бүсэд хүйтэн ба халуун устай байх нь элбэг.
Ашигласан хэвлэл
Атлас гидрогеологических и инженерно-геологических карт СССР/ - М 1:5000000, 1983.
Национальный атлас Монгольской Народной Республики, М 1:4500000, 1990.
Document Actions
032. Олон жилийн цэвдгийн мужлалт
Олон жилийн цэвдэг
Байгаль нуурын сав нутагт олон жилийн цэвдэг чулуулаг тун элбэг тохиолдоно. Олон жилийн цэвдгийн тархалтын байдал, хөлдүү давхаргын зузаан ба температурын хэмжээсийг үндэслэн таван бүс нутгийг ялгадаг. Үүнд: 1. Олон жилийн цэвдэг үргэлжилсэн ба тасалданги байдалтай тархсан. 2. Олон жилийн цэвдэг алаг цоог тархсан. 3. Олон жилийн цэвдэг ховор алаг цоог тархсан. 4. Олон жилийн цэвдэг тохиолдлын байдалтай тархсан. 5. Олон жилийн цэвдэггүй нутаг гэж ялгажээ.
Олон жилийн цэвдэг үргэлжилсэн ба тасалданги тархсан газар дундаж өндөр ба өндөр уулс, ян сарьдаг, тайгын бүсэд нэлээд их талбайг хамардаг. Олон жилийн цэвдэгт дархаргын зузаан 100-300 м, уул нуруудын оройд 500-600 м хүрнэ. Цэвдэг чулуулгийн жилийн дундаж температур – 0.50С-аас -30С хүртэл хэлбэлзэнэ. Цэвдэгт үзэгдлүүд гэвэл: хөлдөлтийн дов бөөрөг, дулааны хөндийлж, хүйтний өгөршил, халиа тошин, гулгадас, чулуун нураг гэх мэт үйл явц бүгд тохиолдоно. Олон жилийн цэвдгийн алаг цоог тархалт 1500-1600 метрээс дээш үнэмлэхүй өндөртэй уулсын ар сүүдэр хажуу, намгархаг ба чийг ихтэй орчинд тохиолдоно. Олон жилийн цэвдэгт дархаргын зузаан 50-80 м байна. Олон жилийн цэвдэгт чулуулгийн жилийн дундаж температур -0.20-аас – 10С хүртэл хэлбэлзэнэ. Цэвдэгт үзэгдлүүдээс: дулааны хөндийлж, хөлдөлтийн дов бөөрөг, халиа тошин, гулгадас, хүйтний ан сцав аль аль нь ажиглагдана.
Олон жилийн цэвдгийн ховор алаг цоог тархалт хөндий хотгорын ёроол дахв намгархаг газар болон улын ар хажуугийн доод хэсгийн шаварлаг хурдастай хүлэржсэн газраар тохиолдоно. Цэвдэг чулуулгийн зузаан 20-30 м, жилийн дундаж температур -0.10С- 0.50С байна.
Олон жилийн цэвдгийн тохиолдмол байдалтай тархалт чийглэг хотгор хонхрудын ёроол болон хүлэрлэг хөрстэй газрудаар мэр сэр тааралдана. Цэвдэг чулуулгийн зузаан нь 10-15 м жилийн дундаж температур нь 00С-аас -0.20С байна.
Олон жилийн цэвдэггүй нутагт хөрсний улирлын хөлдөлт байнга ажиглагдана. Улирлын хөлдөлт намрын сүүл сараас хаврын улирлыг дуустал үргэлжлэх ба хөндөлтийн зузаан нь шавранцар ба шаварлаг хөрстэй газар 2.2-3.0 м элсэнцэр ба элсэн хөрстэй газар 3.2-4.4 м хүрнэ.