You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас

Atlas

032. Олон жилийн цэвдгийн мужлалт

32. Олон жилийн цэвдгийн мужлалт

Томруулж харах

Олон жилийн цэвдэг

Байгаль нуурын сав нутагт олон жилийн цэвдэг чулуулаг тун элбэг тохиолдоно. Олон жилийн цэвдгийн тархалтын байдал, хөлдүү давхаргын зузаан ба температурын хэмжээсийг үндэслэн таван бүс нутгийг ялгадаг. Үүнд: 1. Олон жилийн цэвдэг үргэлжилсэн ба тасалданги байдалтай тархсан. 2. Олон жилийн цэвдэг алаг цоог тархсан. 3. Олон жилийн цэвдэг ховор алаг цоог тархсан.  4. Олон жилийн цэвдэг тохиолдлын байдалтай тархсан. 5. Олон жилийн цэвдэггүй нутаг гэж ялгажээ.

Олон жилийн цэвдэг үргэлжилсэн ба тасалданги тархсан газар дундаж өндөр ба өндөр уулс, ян сарьдаг, тайгын бүсэд нэлээд их талбайг хамардаг. Олон жилийн цэвдэгт дархаргын зузаан 100-300 м, уул нуруудын оройд 500-600 м хүрнэ. Цэвдэг чулуулгийн жилийн дундаж температур – 0.50С-аас -30С хүртэл хэлбэлзэнэ. Цэвдэгт үзэгдлүүд гэвэл: хөлдөлтийн дов бөөрөг, дулааны хөндийлж, хүйтний өгөршил, халиа тошин, гулгадас, чулуун нураг гэх мэт үйл явц бүгд тохиолдоно. Олон жилийн цэвдгийн алаг цоог тархалт 1500-1600 метрээс дээш үнэмлэхүй өндөртэй уулсын ар сүүдэр хажуу, намгархаг ба чийг ихтэй орчинд тохиолдоно. Олон жилийн цэвдэгт дархаргын зузаан 50-80 м байна. Олон жилийн цэвдэгт чулуулгийн жилийн дундаж температур -0.20-аас – 10С хүртэл хэлбэлзэнэ. Цэвдэгт үзэгдлүүдээс: дулааны хөндийлж, хөлдөлтийн дов бөөрөг, халиа тошин, гулгадас, хүйтний ан сцав аль аль нь ажиглагдана.

Олон жилийн цэвдгийн ховор алаг цоог тархалт хөндий хотгорын ёроол дахв намгархаг газар болон улын ар хажуугийн доод хэсгийн шаварлаг хурдастай хүлэржсэн газраар тохиолдоно. Цэвдэг  чулуулгийн зузаан 20-30 м, жилийн дундаж  температур -0.10С- 0.50С байна.

Олон жилийн цэвдгийн тохиолдмол байдалтай тархалт чийглэг хотгор хонхрудын ёроол болон хүлэрлэг хөрстэй газрудаар мэр сэр тааралдана. Цэвдэг чулуулгийн зузаан нь 10-15 м жилийн дундаж температур нь 00С-аас -0.20С байна.

Олон жилийн цэвдэггүй нутагт хөрсний улирлын хөлдөлт байнга ажиглагдана. Улирлын хөлдөлт намрын сүүл сараас хаврын улирлыг дуустал үргэлжлэх ба хөндөлтийн зузаан нь шавранцар ба шаварлаг хөрстэй газар 2.2-3.0 м элсэнцэр ба элсэн хөрстэй газар 3.2-4.4 м хүрнэ.

Document Actions

035. Хөрс

35. Хөрс

Томруулж харах

Хөрс

Зураг дээр хөрсний бүлгэмдлүүдийн тархалтыг үзүүлсэн бөгөөд бүлгэмдлийн доторх хөрсний хослол нь бэсрэг ба бичил хотгор гүдгэрийн онцлог, зүг зовхисын ялгаа, эх чулуулгийн олон янз байдлаас шалтгаалж өөр өөрөөр илэрсэн байна. Таних тэмдгүүдийн нэрийн эхэнд зонхилогч хөрсийг, дараа нь дагалдагч ба тохиолдлын шинжтэй хөрсний нэрийг жагсаав. Хөрсний ихэнх нь хэвшинжийн түвшинд, цөөхөн нь дэд хэвшинжийн түвшинд ялгарна.

Хөрсний тархалтад өргөрөгийн ба өндрийн бүсшлийн зүй тогтол зонхилох боловч уулын хажуунуудын зүг зовхисын ялгаа, хотгорын бүсшил, мөнх цэвдгийн нөлөө багагүй үүрэгтэй. Байгаль нуур орчмын уулын тайга болон уулархаг тэгш өндөрлөгт нимгэн давхаргатай чандруулаг ба бордуу хөрс голлож хүлэрлэг бордуу, ширэгт чандруулаг хөрс бага шиг тархана. Эдгээр уулсын бэл хормой, Ольхон орчмын нутгаар хүрэн хөрстэй, хуурай хээрийн ландшафт тархсан нь уулын хуурайшуулах нөлөөтэй холбоотой. Хамар даваа, Муйск, Дээд Ангарск, Баргузин, Саяны нуруу, Хөвсгөл орчмын уулс болон Хангайн нурууны хамгийн өндөр оргилуудад хад-шороон хөрс, хүлэрлэг чулуу-шороон, бүдүүн ялзмагт чулуу-шороон хөрс, хүлэрлэг цэвдэг-шороон хөрс, бүдүүн ялзмагт цэвдэг-шороон хөрс, цэвдэгт чулуу-шороон хөрс зонхилох суурийг эзлэх бөгөөд заримдаг тагийн нугархаг газраар бүдүүн ялзмагт, ялзмагт, бараан ялзмагт хөрс тархжээ.

Байгаль нуураас зүүн, зүүн өмнө зүгт орших уулын ой тайгад бордуу, чандруулаг, ширэгт чандруулаг, ширэгт бордуу, саарал ялзмагт, бүдүүн ялзмагт, бараан ялзмагт хэв шинжийн хөрсүүд тархдаг бол Монгол орны хойт хэсгийн уулын ой тайгад цэвдэгт бордуу , ширэгт бордуу болон бараан ялзмагт хөрсүүд голлож, харин чандруулаг хөрс ховор үзэгдэнэ. Хээрийн болон хуурай хээрийн ландшафт бүхий дундаж өндөр ба нам уулс, уулсын хоорондын өргөн хөндий хотгорууд, голын өндөр дэнжүүд нэлэнхийдээ хар шороон, хүрэн шороон хөрсөөр бүрхэгдэж уул, ухаа толгодын оройд чулуун-шороон хөрс, нугархаг шинжтэй харьцангуй нам хотос газраар бараан ялзмагт, саарал ялзмагт, далд глейрхэг хөрс, голуудын хөндий, татамд аллювийн ялзмагт-глейрхэг, хүлрэнцэр-глейрхэг,бараан ялзмагт, бараан ялзмагт  далд глейрхэг, аллювийн саарал ялзмагт, аллювийн үелсэн тогтоцтой хөрс тархаж хужир мараалаг хөрс мэр сэр тохиолдоно. Нуур усны эргэн тойрны хотгор хонхор газруудаар давсархаг болон нуга, намгийн, заримдаа цэвдэгтэй хөрс тархсан байна. Зуны үер бороо, хаврын хүчтэй салхи, шороон шуурганы нөлөөгөөр хөрсний элэгдэл, эвдрэл үүсч багагүй нутаг дэвсгэрийг хамарсан нь хүний аж ахуйн үйл ажиллагаатай холбож үзэх экологийн тулгамдсан асуудлын нэг болж байна.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN