You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас

Atlas

036. Хүний үйл ажиллагааны нөлөөн доорх хөрсний тогтвортой байдал

36. Хүний үйл ажиллагааны нөлөөн доорх хөрсний тогтвортой байдал

Томруулж харах

Хөрсний тогтвортой байдал

Хөрсний тогтвортой байдал буюу гадны нөлөөллийг эсэргүүцэх чадвар, эвдэрч доройтсон шинж төрхөө сэргээх чадварт үнэлгээ өгөхдөө гадаад дотоод хүчин зүйлүүдийнг тооцож үзэх нь зүй. Хөрсний тогтвротой байх чанар талархаг гадаргатай налуу багатай газар харьцангуй илүү байдаг бол өндөршлийн түвшин нэмэгдэж хажуунууд нь эгц олгцом болох тусам тогтворжих чадвар нь бүхэлдээ багасдаг байна. Харьцах өндөр нь нэмэгдэх, хажуунууд нь эгц огцом болохын хэрээр шавранцар хурдас нимгэн давхаргатай сайр чулуурхаг хурдсаар солигдож бас дулаан хангамж муудах нь тодорхой. Хөрсөн бүрхэвчийг тогтвортой байх шинжээр нь доод, дунд, дундаас дээш, өдөр биш гэсэн 4 зэрэглэлд хувааж зурагласан ба зургийн таних тэмдэгт тэдгээрийн ялгааг тодорхойлжээ.

Document Actions

037. Хөрс - Экологийн мужлалт

37. Хөрс - экологийн мужлалт

Томруулж харах

Хөрс-Экологийн мужлалт

Уг мужлалтыг боловсруулахдаа “Эрхүү мужийн хөрс-экологийн мужлалт”(Кузьмин,2004), “Байгалийн бүс нутгийн хөрсний мужлалт” (Кузьмин, 1993), “Монгол орны хөрс-газарзүйн мужлалт” (Доржготов, 2009) зэрэг бүтээлүүд болон хөрсөн бүрхэвчийн зураг, олон нийтийн судалгааны үр дүнд цуглуулсан хөрс, байгаль орчны тухай мэдээлэл, геологи, геоморфологи, байгалийн бусад хам бүрдлийн тухай материалыг ашиглав.

Хөрс-экологийн мужлалтын зураг дээр 9 муж, 28 тойргийн ялгааг харуулав. Мужуудыг ялгахдаа газрын гадаргын өвөрмөц бүтэц, уулзүйн онцлог, био уур амьсгалын хүчин зүйл, байгаль-экологийн бүс, бүслүүрлэг шинжийг голлон харгалзав. Харин тойргуудыг ялгахдаа хурдас чулуулаг-геоморфологийн шинжийг баримталж хотгор гүдгэр ба хөрс үүсгэх эх чулуулгийн онцлогоос шалтгаалан хөрсөн бүрхэвчийн бүтцийн хэв шинжүүд нь тодорхой зүй тогтлоор сэлгэн байрласан нутаг дэвсгэрийн нэгжүүдийг тойрог болгон авчээ.

Хөрс-экологийн мужлалтыг үйлдэхдээ бүхэлдээ хөрсөн бүрхэвч бүрэлдэхэд нөлөөлөх байгалийн нөхцлийн бүх хам шинжийг анхааралдаа авч ландшафтын бусад хэсгүүдтэй хөрс ямар холбоотойг илрүүлэх оролдлого хийв. Хөрсөн бүрхэвчийн бүс нутгийн онцлогийг илрүүлэх нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн байршлыг оновчтой төлөвлөхөд хэрэгтэй төдийгүй хүний үйл ажиллагааны байгальд нөлөөлөх сөрөг үр дагаварыг сааруулах арга хэмжээг боловсруулахад ч бас хэрэгтэй.

Ашигласан хэвлэл

Доржготов Д., Батхишиг О. Почвы. Почвенно-географического районирование Монголии // Национальный Атлас Монголии, Улан-Батор. - 2009. - С. 120-122.

Доржготов Д. Классификация почв Монголии. - Улан-Батор, 1976, 170 с.

Доржготов Д. Почвы Монголии. – Улан-Батор, 2003, 370 с.

Классификация и диагностика почв России. Авторы и составители: Шишов Л.Л., Тонконогов В.Д., Лебедева И.И., Герасимова М.И. - Москва, Почвенный институт им. В.В. Докучаева РАСХН, 2013, http://soils.narod.ru/obekt/obekt.html.

Кузьмин В.А. Почвенный покров. Почвенно-экологическое районирование Иркутской области // Атлас Иркутской области, 2004. – С. 40-41.

Кузьмин В.А. Почвенное районирование // Атлас Байкала, 1993. – С. 130.

Убугунов Л.Л., Убугунова В.И., Бадмаев Н.Б., Гынинова А.Б., Убугунов В.Л., Балсанова Л.Д. Почвы Бурятии: разнообразие, систематика и классификация //
Вестник Бурятской государственной сельскохозяйственной академии им. В.Р. Филиппова, 2012, № 2. - С. 45-52.

Шишов Л.Л., Тонконогов В.Д., Лебедева И.И., Герасимова М.И. Классификация и диагностика почв России. Смоленск: Изд-во Ойкумена, 2004. - 342 с.

Document Actions

038. Сээр нуруугүй амьтдын бүлгэмдлийн төрөл зүйлийн ангилал

38. Сээр нуруугүй амьтдын бүлгэмдлийн төрөл зүйлийн ангилал

Томруулж харах

Хөрс-амьд бүлгэмдлийн ангилал зүйн ялгаа

Газарт амьдардаг сээр нуруугүй амьтдын зүйлийн (ангилал зүйн)ялгаа, тэдгээрийн хоорондох системийн ба үйл ажиллагааны холбоос, үүсгэсэн бүлгэмдлүүдийн оройн зайн тархалтыг зурагзүйн үүднээс задлан шинжилж, ялангуяа хөрсөн дотор ба түүний гадарга дээр амьдардаг харьцангуй том сээр нуруугүйтнийгголлон авч үзэв.

Байгаль нуурын сав нутаг дахь тайгын, уулын тайгын, хээрийн геосистемийг төлөөлсөн туршилтын талбайд сээр нуруугүйтний бүлгэмдлүүдийн тооны харьцааг нарийвчлан судалж мэдээ цуглуулснаас гадна, хөрсөн бүрхэвч, ургамалжилт, хөрсний чийг ба дулаан хангамж, зураг зүйн холбогдолтой олон материалыг харьцуулан шинжлэв. Энэхүү ажлыг сэдэж гүйцэтгэхдээ хөрсний зоологийн ба биогеоценологийн судалгааны арга зүй, газарзүйн харьцуулалтын аргыг хэрэглэснээс гадна хөрс-амьд бүлгэмдлийн тархалтын зургийг боловсруулахдаа ландшафтын индикацийн боломж буюу нэг төрлийн тодорхой орон зайн хүрээнд байгалийн бүх бүрдэл хэсгүүд хоорондоо нягт холбогдож харилцан бие биенээ нөхцөлдүүлж бүхэл бүтэн систем үүсгэдэг тухай онолын баримтлалыг үндэслэл болгосон билээ.

Хөрсөнд амьдардаг организмуудын амьдралын хэвийн үйл ажиллагааг хангадаг хөрсний тодорхой нөхцөлд тодорхой бүлгэмдлийн амьтад зохицон оршдог хамаарлыг ландшафт-типологийн хандлагын үүднээс ухварлан тайлж, амьдралын тодорхой орчинд идээшсэн хөрсний сээр нуруугүй амьтдын бүлгэмдлийг хооронд нь харьцуулах, ижилсүүлэх судалгааг хийв.

Байгаль нуурын бүс нутгийн хэмжээнд хамгийн сайн судлагдсан сээр нуруугүй амьтдын загвар бүлэглэлүүд болох Lumbricidae, Carabidae, Staphylinidae, Elateridae аймгийг төлөөлсөн амьтдын хувьд байгалийн босоо бүсшил, хөрсний чийгшил, температурын горим зэрэг экологийн нөхцөлөөс шалтгаалан зүйлийн бүрэлдэхүүн нь хэрхэн өөрчлөгдөх орон зайн зүй тогтлыг илрүүлжээ.

Нэгдмэл аргачлалаар явуулсан судалгааны үр дүнд газрын сээр нуруугүй амьтдын бүлгэмдлийг ландшафтын хувьд өндөр уулын, тайгын, ойт хээрийн ба хээрийн, нугын ба усархаг орчны гэсэн үндсэн 4 бүлэгт хуваав. Бүлэг тус бүрийн дотор тухайн бүлгэмдэл дэх ангилалзүйн нэгжийн (таксоны) тоогоор нь бүтцийн ялгаатай доорхи таван шатлалыг ялгав: 1.) маш бага ялгаатай (5-аас цөөн таксонтай), 2.) бага ялгаатай (6-10 таксонтай), 3.) дунд зэргийн ялгаатай (11-15 таксонтай), 4.) их ялгаатай (16-20 таксонтай), 5.) маш их ялгаатай (20-иос олон таксонтай).

Амьдрах орчны ялгаа болон түүнд зохицсон сээр нуруугүй амьтдын иж бүрдлийг бүтэц-динамикийн үүднээс шинжиж үзээд газарзүйн макро түвшинд дараах хоёр үндсэн хэв шинжийн бүтцийг ялгав: 1.) мезотермогигрофильний (дунд зэргийн дулаан чийгсэг)- шавьжийн эзлэх хувь харьцангуй бага, цагираган өтний тоо хэмжээ ихтэй; 2.) ксерорезистентний (хуурайд тэсвэртэй)- шавьжны аймгийн төлөөлөл нэлээд ихтэй. Нэгдүгээр хэв шинжид-тайга, ой, нугын, биогеоценозын амьтдын  хам бүрдэл хамаарагддаг бол хоёрдугаар хэв шинжид-хээрийн ба хээршсэн, хүний нөлөөгөөр эвдэрч өөрчлөгдсөн газрын хам бүрдэл хамрагдах бөгөөд түүний бүрэлдэхүүнд амьдралын харьцангуй богино мөчлөгтэй эсвэл чийг багатай орчинд дасан зохицсон шавьжны төрлийн амьтад зонхилно. Энэ нь байгаль орчны хоёр үндсэн бүстэй, тухайлбал: илүүдэл чийгтэй, гумид уур амьсгалтай тайгын бүс, нөгөө нь чийг дутагдалтай субгумид уур амьсгалтай хээрийн бүстэй тохирч байна.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN