You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас

Atlas

059. Шувуудын агнуурын нөөц

59. Шувуудын агнуурын нөөц

томруулж харах

Амьтан

Байгаль нуурын сав нутгийн амьтны аймаг нь зуйлийн бүрэлдэхүүн, нөөцөөрөө гайхагддаг билээ. Энэ нь Тв Ази, Европ-сибирь, дорнод Азийн ургамлын аймгийн заагт орших тул тэдгээрийн тархалттай нягт холбоотой юм.  Бүс нутгийн хэмжээнд ландшафтын 4 хэвшинж ялгарна. Эндэх амьтдын дотор Сибирийн тайга, Европ хэвшинжийн ой, Баруун Ази болон Тураны цөлд өргөн тархдаг амьтад олон бий. Түүний зэрэгцээ зөвхөн Төв ба Зүүн Азийн хээр, цөлд л хязгаарлагдмал оршдог унаган төрөл, зүйлийн амьтан ч цөөнгүй юм.

Амьтны бүлгэмдлийн тархалтыг хөхтөн, шувуу, хоёр нутагтан ба мөлхөгчид, загас, шавьж гэсэн анги бүлгүүдээр төрөлжүүлэн харуулсан цуврал зураг атласын энэ бүлгийн гол хэсгийг бүрдүүлнэ. Эдгээр анги бүлгээр ялгасан бүлгэмдлүүд нь амьтны зүйлийн бүрэлдэхүүн, зонхилогч зүйл, тоо толгойгоор хоорондоо ялгаатай юм. Янз бүрийн төрөл, зүйлийн амьтдын экологийн төлөв байдлыг тодорхойлоход ихээхэн анхаарав. Зурагт хавсаргасан хүснэгтэд зүйл бүрийн амьтны тооны харьцааг үзүүлж, тэдгээрийн байрлал, амьдралынх нь шинж төрхийн онцлогийг товч боловч тэмдэглэсэн болно.

Нөгөө цуврал зурагт ангилал зүйн шинж, хавсарга учир холбогдлоор нь бүлэглэсэн хэсэг амьтдын зүйлийн тархацыг үзүүлэв. Үүнд шувуу, хөхтөн амьтдын хувьд агнуур олборын холбогдолтой зүйлүүд, хамгаалах шаардлагатай болсон ховор ба унаган зүйлүүдийг ялгажээ. Түүнчлэн хөдөө аж ахуйд хор учруулж болзошгүй шавж, мэрэгч амьтдыг ч бас анхаарч үзсэн юм.

Тухайн бүлэг амьтны зүйлийн баялгаас шалтгаалан тэдгээрийн амьтны аймгийн тодорхойлолтыг дээрх зургуудад жигд бүрэн дүүрэн өгч чадаагүй тал бий. Тухайлбал, шавжаас зөвхөн зарим нийтлэг бүлэг олон цөөн хэдэн зүйл, шувуунаас хамгийн олон тоотой болон онцлог зүйлүүд, хөхтнөөс хааяагүй тархмал, эсхүл цөөн тоотой байдгаас бусад ихэнх зүйлийг үзүүлсэн байна. Харин хоёр нутагтан, мөлхөгч, загас, хөхтүрүү, мухар ялааны хувьд одоогоор мэдэгдэж буй зүйл амьтдыг бүрэн тусгасан юм.

Хөхтөн амьтад бол ан олборлол, спорт-агнуурын чухал объект мөн. Үслэг ангаас уулын ба тал хээрт түгээмэл тархсан монгол тарвага, алтайн тарвага нэн их ач холбогдолтой. Зурам, жирх, хэрэм, туулай зэрэг бусад амьтдыг бас агнана. Махан идэшт хөхтнөөс тайгад амьдардаг ойн булга хамгийн үнэт үслэг ан юм. Туурайтнаас халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, цагаан зээр олборлолын чухал ач холбогдолтой. Нэлээд нутагт аргаль, янгир агнах хэмжээнд хүртэл олширч, түүнийг тусгай зөвшөөрлөөр спорт-агнуурт ашиглаж байна.

Зарим зүйлийн хөхтөн үржиж олширсон үедээ бэлчээрийн өвс ургамлыг сүйтгэж хөдөө аж ахуйд хохирол учруулж болно. Нөгөө талаар газар малтагч жижиг мэрэгч амьтдын үйл ажиллагааны нөлөөгөөр хээрийн хөрс сийрэгжиж, ургамал нөмрөг нь баяжиж, нийтдээ бэлчээрийн ашиг шим дээшилдэг ч явдал бий.

Монгол орны хөхтөн амьтдын дотор Төв ба Зүүн Азийн хээр, цөлийн унаган амьтад цөөнгүй байдаг. Үүнд дагуур зараа, Монгол огдой, дагуур огдой, Монгол тарвага, Монгол чичүүл, хэдэн зүйл атигдаахай, шишүүхэй зэрэг өргөн тархацтай болон зарим ховор зүйл амьтад орно. Эдгээр амьтны биологийг судлах явдал шинжлэх ухааны чухал ач холбогдолтой. Ховордсон зарим том ан амьтан, тухайлбал, гандуу нутагт тахь, хавтгай, Монгол бөхөн, хулан, мазаалай, уулын тайгад хандгай, цаа бугыг хамгаалах, тоо толгойг нь сэргээн олшруулах эрчимтэй арга хэмжээ авах явдал чухал байна.

Байгаль нуурын сав нутагт олон зуун зүйлийн шувуутайн 300 гаруй нь өндөглөн зусдаг шувууд ажээ. Байгалийн янз бүрийн бүсийн шувууд харилцан өргөн нэвтрэлцдэг явдал Монгол орны шувууны тархалтын нэг онцлог шинж юм. Өвөл цас багатай, нарлаг өдөр олон учраас зөвхөн нутгийн суурин шувууд төдийгүй умард тундрын шувууд ч өвөлжих аятай нөхцөл бүрддэг байна. Монголд нийтдээ 100 орчим зүйл шувуу өвөлждөг.

Мөлхөгчид жигд биш тархалттай бөгөөд говьд хамгийн олон зүйл мөлхөгч тэмдэглэгджээ. Элбэг тархацтай түгээмэл шинжтэй нь хонин гүрвэл, могой гүрвэл, бамбай хоншоорт могой, рашааны могой юм. Өмнө зүгийн нутгаар Алтайн замба гүрвэл, нохой гүрвэл, говийн гүрвэл нутагладаг. Загалт гүрвэл, тэмээн сүүлт могой хоёр зөвхөн Алтайн өвөр говийн талархаг газраар, толбот гүрвэл Зүүнгарын говьд тохиолдоно. Монгол гүрвэл Дорнодын хээр талд өргөн тархжээ. Бусад зүйл ховор буюу ганц нэг олдвор төдийхнөөр тааралдана.

Ашигласан хэвлэл

Дамбиев А.Г., Камбалин В.С., Носков В.Т. Охотничье природопользование Республики Бурятия: проблемы и перспективы. – Иркутск: Изд-во Иркутской сельскохозяйственной академии. 2011. – 109 с.

Данилкин А. Дикие копытные России: закономерности динамики населения // Охота и охотничье хозяйство. – 2010. - №10.- С. 1-4.

Кожичев Р. Сибирская косуля в Иркутской области: что делать? // Охота и охотничье хозяйство. -2002. - №12. - С. 4-5.

Носков В.Т. Охотничьи животные Бурятии. - Улан-Удэ: Изд-во ФГОУ ВП. «БГСХА» им. В.В.Филиппова., 2008. – 223 с.

Романов В.И. Организационные препятствия заготовок охотничьей пушнины в Восточной Сибири // Охрана и рациональное использование животных и растительных ресурсов. Материалы Международной научно-практической конференции 29 мая - 01 июня 2008 г. Иркутск : Изд-во Иркутской сельскохозяйственной академии., 2008. – С. 134-136.

Самойлов Е.Б., Каюкова С.Н. Нашествие волков в Забайкалье.-  Иркутск: Изд-во ИрГСХА, 2013. - С. 261-263.

Document Actions

060. Байгалийн үзэсгэлэнт газар

60. Байгалийн үзэсгэлэн

томруулж харах

Байгалийн нөөц: Байгаль нуурын сав газрын

ландшафт экологийн нөөц

Жижиг масштабын тойм зургуудаас бүрдсэн энэхүү бүлэг зураг Байгаль нуурын сав нутгийн ландшафтуудын экологийн нөөцийн ялгаа, хамгийн ерөнхий зүй тогтлыг харуулна. “Экологийн нөөц” гэдэг ойлголтыг “Экологийн чадамж” гэдэг ойлголттой адилтган хүмүүсийн оршин амьдрахад шаардагдах бүхий л нөхцлийг хангадаг, өөрөөр хэлбэл орон нутгийн шинжтэй өвөрмөц амьдрах орчныг бүрдүүлдэг ланшафтын чадавхи гэж үзлээ.

Бүлэг зургийн бүтцийг боловсруулахдаа байгалийн ланшафтуудыг зохистой ашиглах ба хамгаалах бүс нутгийн хөтөлбөрүүдийг мэдээллээр хангах практик зорилтыг шийдвэрлэхэд хэрэг болох талаас нь анхаарав.

Ландшафт экологийн

Энэ зурагт тив газрын хоёр том хэсэг (Хойт ба Төв Ази), байгалийн нөхцлийн гурван өөр хэв шинжид  (умардын, гандуувтар, гандуу) хамаарагдах ландшафтуудын бүтцийн 16 хуваагдлыг ялган үзүүлэв.

Ландшафтуудын хэв шинжийн (сарьдагийн, цармын, дээд тайгын, тайгын, доод тайгын, хээрийн гэсэн) ангилал нь орчны босоо бүслүүрийн ялгаа, хотгорын болон уулын бэлийн нөлөөллийг тусгадаг бол ландшафтуудыг бүс нутгаар (Байгаль жугжурын өмнөд Сибирийн, Төв Азийн, Хангай-Дагуурын, Дундад Халх-Монголын гэж) ангилсан нь агаарын массын янз бүрийн чиглэлтэй (голдуу баруун ба зүүн тийш шилжих) ноёлох хөдөлгөөний нөлөөгөөр үүссэн орон нутгийн чанартай (секторлог) ялгааг илэрхийлнэ. Түүнчлэн бүс нутгаар ангилсан явдал Байгаль нуурын сав нутаг дахь байгалийн нөхцлийн хосгүй өвөрмөц бүрдэл, тэдгээрийн харилцан нэвтэрсэн байдлыг тодруулж өгнө.

Бодис-энергийн солилцооны онцлогийг харгалзан хойт Азийн сарьдагийн, тайгын, доод тайгын ландшафтыг байгалийн нөхцлөөр нь туйлширмал (экстремаль), буурмал, хязгаарлагдмал, хэвийн хөгжилтэй гэсэн дэд бүлгүүдэд хуваав. Мөн өмнөт Сибирийн ба Төв Азийн хээрийн ландшафтыг байгаа газрынх нь чийг хангамжийн нөхцлөөс шалтгаалан хуурайвтар, хуурай, их хуурай гэж ангилав.

Зургийн таних тэмдэгт ландшафтуудын нэгдмэл үйлдлийн идэвхижлийг тодорхойлдог хүчин зүйлийг тоон утгаар (дулаан ба чийг хангамж, ургамалжилтын биологийн бүтээмжийг) илэрхийлж хавсаргав. Үүнд:

1)      Дулаан хангамж (10°С-аас дээших хоногийн дундаж температурын нийлбэр): хүйтэн (600-800°С), хүйтэвтэр (800-1200°С), дулаавтар (1200-1600°С), дулаан (1200-2000°С)

2)      Чийг хангамж (хуурайшлын цацрагийн индекс): илүүдэл чийгтэй (0.5-аас бага), чийгтэй (0.5-0.9), чийгтэйдүү (1.0-1.4), чийг хангалтгүй (1.5-1.9), хуурай (2.0-2.4), их хуурай (2.5-аас их)

3)      Ургамалжилтын биологийн бүтээмж (дулаан ба чийг хангамжийн өгөгдсөн нөхцөл дэх ургамалжилтын жилийн өсөлт, газар дээрх ба газрын доорх ургамлын органик бодисын масс): маш бага (20 ц/га-аас бага), бага (20-40 ц/га), дунд зэрэг (40-60 ц/га), их (60-80 ц/га), маш их (80 ц/га-аас дээш).

Ландшафтын орчны үнэлгээний ба зөвлөмжийн зориулалттай туслах зургуудыг зохиоход энэ зургийн суурь мэдээллийг эх сурвалж болгон ашиглаж болно.

Document Actions

061. Гадны нөлөөлөлд эрсдэх боломж

61. Гадны нөлөөлөлд эрсдэх боломж

томруулж харах

Ландшафтын мэдрэмтгий чанар

Ландшафтын мэдрэмтгий чанарын зураг нь гадны хүчний, түүний дотор хүний үйл ажиллагааны нөлөөллийн хариуд ландшафт ямар байдалтай байхыг харуулна. Ландшафтын мэдрэмтгий чанар гэдэг нь тухайн ландшафт хэсэг хугацаанд тодорхой хил заагийн дотор бүтэц байдлаа хэвээр нь хадгалж чадах <<өөрийгөө зохицуулах>> чадвар юм.

Тэрхүү мэдрэмтгий чанар нь ландшафтын шинжүүдтэй маш нягт холбоотой. Тухайн газар нутгийн чийг-дулааны хангамж “хэвийн байх” ургамалжилтын биологийн бүтээмж “хамгийн өндөр байх” зарчмыг үндэслэн ландшафтын мэдрэмтгий чанарыг тодорхойлдог. Дулаан чийгийн харьцаа экологийн хэвийн хэмжээнээс аль нэг тийшээ хэвийж өөрчлөгдөх тусам ландшафтын мэдрэмтгий чанар ихэсдэг. Чийг дулааны хангамж хэвийн, биологийн бүтээмж ихтэй ландшафт хүний үйл ажиллагааны нөлөөллийг мэдрэх нь бага байдаг. Гэтэл биологийн бүтээмж багатай, экстремаль (эрс туйлширмал) нөхцөл дэх ландшафт гадны нөлөөлөлд хамгийн мэдрэмтгий байна.

Зураг дээр ландшафтын мэдрэмтгий чанарыг харьцангуй байдлаар-маш өндөр, өндөр, дунд зэрэг, бага, маш бага гэсэн ангиллаар үзүүлэв.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN