Atlas
082. Аялал жуулчлал
Аялал жуулчлал
Байгаль нуурын сав газар дэлхий нийтийн жуулчдын анхаарлыг татдаг хосгүй нутаг. Эндхийн байгалийн аялал амралтын нөөцийн гол цөм нь манай гаригийн эртний, хамгийн гүн цэнгэг нуур юм. Аялал жуулчлал хөгжүүлэх дэд бүтэцийн төвүүдийн үүргийг Улаанбаатар, Эрхүү, Улаан-Үд хотууд гүйцэтгэх бөгөөд эдгээр хотуудад олон улсын тээврийн зангилаа байдгаас гадна жуулчдад зориулсон засаг захиргаа, боловсрол соёлын үйлчилгээ, зорчигчдыг хүлээн авч байрлуулах нөөц боломж хангалттай бий. 2012 оны байдлаар нийслэл Улаанбаатар хотод зочид хүлээн авах буудлын газрын нөөц хамгийн их (170 гаруй зочид будалтай) байсан бол Эрхүү хотод 80 орчин, Улан-Үдэд 20 шахам зочид буудал ажилладаг. Нийтэд нь авч үзвэл Байгаль нуурын сав газрын хоёр улсын хил дамнасан нутагт төрөл бүрийн жуулчдыг байрлуулахад зориулагдсан мянга гаруй газар бий.
Зорчигчдыг байрлуулах газрын тоо, тэдгээрийн үйлчилгээний түвшинг жуулчдын урсгалын шинж, чиг замналуудтай нь хамтатган авч үзвэл жуулчлалын салбарт хамгийн ач холбогдолтой нутгийг илрүүлж жуулчид тэнд хир олноороо ирж цаг өнгөрөөдгийг тогтоох боломжтой бөгөөд улмаар аялал амралтын үйл ажиллагааны нутаг дэвсгэрийн бүтцийг ерөнхийд нь төлөөлж болно. Орос ба Монголын засаг захиргааны нэгжүүд аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж буйг үнэлэхдээ жуулчдын урсгалын төлөв байдал болон тэднийг байршуулдаг газруудын зонхилох хэв маягийг нэгтгэн харуулсан дэвсгэр үзүүлэлтийг үндэслэл болгов.
Байгаль нуурын сав нутгийн аялал амралтын системийн гол онцлог нь улсын хил дамнасан байрлал бөгөөд улсын хилээр шалган нэвтрүүлэх цэгүүд бүхий хоёр улсын хил дагуу залган орших Оросын нутгийн захиргааны районууд ба Монголын аймгуудын хоорондох харилцаа чухал ач холбогдолтой.
Байгаль, соёлын хосгүй үнэт зүйлс бүхий Орос, Монгол хоёр орны хил дамнасан аялал жуулчлалын хөгжил нь олон улсын аялал жуулчлалын хөгжлийн салшгүй хэсгийг бүрдүүлж бусад улс орны жуулчдын сонирхлыг ихээр татах болсон тул жуулчдын ирэх урсгалыг харилцан нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Орос-Монголын хилийн шугамыг дамнан орших гурван шалган нэвтрүүлэх товчоо байдаг бөгөөд түүгээр дотоод, гадаадын жуулчдын бүлгүүд харилцан нэвтрэхээс гадна худалдаачид цааш наашаа ирж очин хил орчмын худалдаа хөгжих нөхцөл бүрджээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд хилийн шалган нэвтрүүлэх товчоогоор өнгөрсөн зорчигчдын урсгалын хэмжээ хоёр гаруй дахин өсч, 2002 онд 229 мян.хүн байсан бол 2012 онд 502,5 мян.хүн болжээ.
Хил дамнасан аялал жуулчлалыг улам хөгжүүлж жуулчлалын томоохон бүтээгдэхүүнийг улсын түвшинд хүргэх талаар хамтарсан шийдвэр гаргах хэрэгтэй байна. Одоогоор Ази тивийн хоёр том нуурыг холбосон “Байгаль-Хөвсгөл”төсөл мөн “Цайны зам” төсөл нийтийн хүртээл болоод байна. Хил дамнасан тусгай хамгаалалттай газрууд байгуулж экологийн аялал жуулчлалын салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх их боломж бий. Хил дамнасан тусгай хамгаалалтай газар нь зөвхөн байгаль хамгааллын нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой зохион байгуулалтын өвөрмөц нөөц төдийгүй хил дамнасан аялал жуулчлалын төслүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээг зохицуулахад ч бас багагүй үүрэгтэй.
Зураг 1. Байгаль ай савын хил дамнасан рекреацийн бүсэд орших объектуудын байршил
Зураг 2. Монгол-Орос улсын хилээр нэвтрэх жуулчдын урсгалын хэмжээ
Ашигласан хэвлэл
Деловое Приангарье. Туристско-гостиничный бизнес. – Иркутск: Иркутскстат, 2012. – С. 35-62.
Деятельность туристских фирм и коллективных средств размещения в Республике Бурятия в 2011 году (Статистический бюллетень №05-04-02). – Улан-Удэ: Бурятстат, 2011. – С. 7-12.
Культура, туризм и отдых в Приангарье. Статистический сборник. – Иркутск: Иркутскстат, 2012. – с. 45-52.
Отдых в солнечной Бурятии: Статсборник. – Улан-Удэ: Бурятстат, 2011. – 59 с.
Соёл, спорт, аялалжуулчлалынсалбарынлавлах. – Улаанбаатар хот: Соёл, спорт, аялалжуулчлалыняам; АялалжуулчлалынYндэснийтƟв, 2013 он. – 285 хууд.
Mongolian statistical yearbook 2012. – Ulaanbaatar: National Statistical Office of Mongolia, 2013. – Р. 297-299.
Mongolian statistical yearbook 2006. – Ulaanbaatar: National Statistical Office of Mongolia, 2017. Р. 265-269.

Document Actions
083. Агаарын темпратурын өөрчлөлтийн хандлага
Уур амьсгалын өөрчлөлт
Тодорхой хугацаанд хувьсах уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн бага квадратын аргаар тодорхойлсон шугаман хандлагатай коэффициентыг ашиглах ба энэ нь мөн уур амьсгалын өөрчлөлтийн хувьсагчуудын дундажийг илэрхийлж байгаа юм.
Одоогийн уур амьсгалын өөрчлөлтийг агаарын доод давхаргын жилийн температур ашиглан тайлбарлах хэрэгтэй. Уур амьсгалын шинж чанарын физик утга цацрагийн урт долгионоор тодорхойлогдох ба энэ нь бараг шугаман хамааралтай болох агаар мандлын дээд хязгаарын агаарын температур доод давхаргын температураас. Энэ хамааралд заасан температурын үнэлгээ нь цацрагийн урт долгионы дунджийг тооцох үнэлгээтэй ижил ба үүгээр газрын гадаргын халах хөрөх хурдыг тодорхойлж болох юм [Будыко, 1991].
1961-2008 хугацаанд тус нутагт олон жилийн үзүүлэлтүүдийн хандлага эерэг ба 10жил тутам 0.24 - 0,52° хооронд хэлбэлзэж, хойд хагас бөмбөрцөгт тооцогдсон дундажтай харьцуулахад илүү өндөр.
Хамгийн их утга тухайн нутаг дэвсгэрийн хойд хэсэгт ажиглагдсан. Ялангуяа Баргузины байгалийн нөөц газрын нутагт голомт байрладаг байна. Сонирхолтой нь энэ Байгаль нуурын зүүн хойд эрэг дахь газар уур амьсгалын өөрчлөлтийн хандлага бүтэн жилийн турш бусад цаг уурын станцын мэдээнээс жигд өндөр гарсан байдаг. Ихэнх үзүүлэлтүүд нь жилийн явцын коэффициентээр тодорхойлогддог бөгөөд энэ шугаман чиг хандлагын оргил цэг нь хоёрдугаар сард ба зуны саруудад хамгийн бага утгатай байна. Долоодугаар сарын утгын нь чиг хандлага тэгш бус хуваарилалт эзэлж байна. Тэдгээр нь статистик ач холбогдолтой байдаг хэдий ч хамгийн их утга Байгаль нуурын цаад нутаг дэвсгэрт шилжсэн нь тодорхой байна. Тодорхой орон нутгийн хувьд жилийн бүх саруудад хамгийн бага хандлага Хамар-Даваа станц Лена голын дээд хэсэгт байх Качуг станц зэргийг нэрлэж болно.
Document Actions
084. Хур тунадасны өөрчлөлтийн хандлага