Atlas
091. Хөрсний элэгдэл эвдрэл ба бохирдол
Хөрсний бохирдол доройтол
Энэ зургийн суурь болгож химийн элементүүдийн зөөгдөл, хуримтлалын үйл явцаар зохицуулагдах хөрсөн бүрхэвчийн өөрөө цэвэрших чадварыг нөхцөлдүүлэгч ландшафтын геохимийн мужуудыг ялган үзүүлэв. Тэрхүү мужуудыг дотор нь ландшафтын геохимийн дэд мужуудад хуваахдаа байгаль ашиглалтын янз бүрийн нөхцөлд хөрсийг бохирдуулах, доройтуулахад нөлөөлж болох хүчин зүйлсийг аль болох иж бүрэн тусгахыг хичээв. Тийм хүчин зүйлүүдийн тоонд нутаг дэвсгэрийн чийг-дулааны үзүүлэлтээр тодорхойлогдох био уур амьсгалын бүс бүслүүрлэг шинжийн онцлог зүй ёсоор багтах бөгөөд түүнээс түүнээс шалтгаалж орчны бохирдуулагч элементүүд биологийн эргэлтэд орж улмаар амьд организмуудын хоол тэжээлийн гинжин хэлхээнд татагдан орох боломж үүсдэг. Хөрсөн дэх бохирдуулагч бодисуудын биохимийн хувирлын үйл явц болон хордуулах үйлчлэлийнх нь саармагшилт хэр хурдтай үргэлжлэх нь чийг, дулааны хэмжээ, харьцаанаас хамаарна. Хөрсөн бүрхэвчийн өөрөө цэвэршихэд нөлөөлөх нэг чухал хүчин зүйл бол бодисууд усанд угаагдаж зөөгдөх явдал. Газрын гадаргын хэлбэр, өндөршлөөс хамаарч бодисын усанд угаагдаж зөөгдөх эрчим харилцан адилгүй байна. 400м-ээс доош үнэмлэхүй өндөртэй нам тал газарт бодисын усаар зөөгдөх эрч сул байдаг бол 400-600 м өндөртэй өндөртэй нам уулс, тэгширлийн гадарга бүхий нутагт дунд зэрэг хүчтэй, 600-1000 м үнэмлэхүй өндөртэй, эгц хажуутай, бэсрэг уулархаг нутагт өндөр эрчтэй, 1000м-ээс дээш өргөгдсөн өндөр уулархаг нутагт хамгийн их эрчтэй байна.
Бохирдуулагч бодисын хувьд хадгалагч орчин нь болдог хөрсний геохимийн нэгдмэл тодорхойлолтыг өгөхдөө зонхилох хэв шинжийн элементүүдийн индексээр тэмдэглэсэн геохимийн ангиар ялган үзүүлсэн бөгөөд тэрхүү ангиуд нь янз бүрийн ландшафтын онцлогийг харуулсан шүлтлэг-хүчиллэг, исэлдэх ангижрах орчны нөхцлийг илэрхийлэх агаад чухамдаа эдгээр нөхцөл нь хөрсөн дэх элементүүдийн зөөгдөх-хуримтлагдах, бохирдуулагч бодисын тунаж үлдэх зэрэг үйлдэл явагдах гол хүчин зүйл нь бодог.
Хөрсний өөрөө цэвэрших чадавхийг үнэлэхийн зэрэгцээ одоо үед байгаль орчинд аж үйлдвэрийн хог хаягдлыг ялгаруулж бусад эх үүсвэрүүдийн газарзүйн байршлыг тооцсоны үндсэн дээр техногений гаралтай химийн бохирдлын аюулыг үнэлэх ажлыг гүйцэтгэв. Бохирдлын үндсэн эх үүсвэрүүд гэвэл Слюдянка, Байкальска, Северобайкальск, Нижнеангарск, Листвянка, Улан-Удэ, Гусиноозерск, Петровск-Забайкальск, Хиагт, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудын уурын зуух, дулааны цахилгаан станц, аж үйлдвэрийн газрууд юм. Эдгээр аж үйлдвэрийн төвүүд нь бараг бүгдээрээ өөрөө цэвэрших боломж хангалтгүй орчинд байрлах бөгөөд байгаль нуурын хотгор руу чиглэсэн хог хаягдал нь экологийн эрсдэл үүсгэх аюултай. Зураг дээр бохирдуулагч бодисуудын агууламж нь байж болох доод хязгаараас давсан бохирдол мөн хөрсний тархалтын бүс, бохирдуулагч хог хаягдлын нийт хэмжээ, аж үйлдвэрийн эх үүсвэрүүд болон тэдгээрийн агаарын бохирдолд нөлөөлөх байдлыг тус тус харуулав.
Төрөл бүрийн эрдэс баялгийн нөөц ихтэй Байгаль нуурын сав газрын хөрсөн бүрхэвчийн механик бүрдэл, доройтол, бохирдолд нөлөөлдөг нэг бол уул уурхайн олборлох үйлдвэрүүд бөгөөд тэдгээрийн байрлалыг зураг дээр таних тэмдгүүдээр (ухсан газар, овоолгой, тэгшилж зассан шороо г.м) үзүүлэв. Хамарсан талбай болон хөрсөн бүрхэвч, геологийн орчныг эвдэлж доройтуулсан байдлаараа хамгийн томоохон нь гэвэл Гусиноозерск, Эрдэнэцогтын нүүсрний уурхайнууд.
Document Actions
092. Бэлчээрийн талхагдал
Бэлчээрийн доройтол
Нутаг орны геоморфологийн бүтэц ээдрээтэй, хөрсний давхарга ерөнхийдөө нимгэн, ширхэгийн бүрэлдэхүүн нь жигд биш нөхцөлд хөрсөн бүрхэвч элэгдэж доройтох нь шугаман ба нэл угаагдал, салхинд хийсэх үйл ажиллагаагаар голчлон тодорхойлогдоно. Ус, салхины эвдлэх үйл явцын эрч, хөрсний үе давхаргын элэгдэж нимгэрсэн байдал, эвдрэлд нэрвэгдсэн газрын эзлэх талбай зэргийг үндэслэн алдарч доройтсон газрыг сул, дунд зэрэг, хүчтэй эвдэрсэн газар гэж гурван зэрэгт ангилаад тус бүрийн тархалтыг зураг дээр зураасан тэмдгээр ялгаж үзүүлэв. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын талбайд эвдэрсэн хөрстэй газрын эзлэх хувийг тооцож үзэхэд Байгалийн бүс нутагт 24%, Буриадын нутагт 42%, Эрхүү мужийн Ольхоны районд 47%, Монгол улсын зарим нутагт 60% хүрч байна.
“Бэлчээрийн доройтол” гэсэн зурагт бэлчээрийн эдэлбэр нутгийн доройтсон байдлыг бага зэрэг, дунд зэрэг, их доройтсон гэж гурав ангиллаар үзүүлж, тэдгээрийн онцлох шинжүүдийг дурьдсан болно.Бэлчээр нутгийн дийлэнх нь хүний нөлөөнд өртөж бага ба дунд зэрэг доройтсон ангилалд хамрагдаж байна.
Ашигласан хэвлэл
Доржготов Д., Батхишиг О. Почвы. Почвенно-географического районирование Монголии // Национальный Атлас Монголии, Улан-Батор. - 2009. - С. 120-122.
Доржготов Д. Классификация почв Монголии. - Улан-Батор, 1976, 170 с.
Доржготов Д. Почвы Монголии. – Улан-Батор, 2003, 370 с.
Кузьмин В.А. Почвенный покров. Почвенно-экологическое районирование Иркутской области // Атлас Иркутской области, 2004. – С. 40-41.
Нечаева Е.Г., Белозерцева И.А., Напрасникова Е.В., Воробьева И.Б., Дубынина С.С., Давыдова Н.Д., Власова Н.В. Мониторинг и прогнозирование вещественно-динамического состояния геосистем сибирских регионов. – Новосибирск: Наука, 2010. – 315 с.
Нечаева Е.Г. Ландшафтно-геохимическое районирование Азиатской России // География и природ. ресурсы. – 2001. – № 1. – С. 12−18.
Нечаева Е.Г., Белозерцева И.А., Давыдова Н.Д., Сороковой А.А. Карта “Деградация и загрязнение почвенного покрова” // Эл. атлас “Природные ресурсы, хозяйство и население Байкальского региона”. Серия карт. - Иркутск: Изд-во Институт географии им. В.Б. Сочавы СО РАН, М-б 1:5000000. - 2009.
Сочава В. Б., Тимофеев Д. А. Физико-географические области Северной Азии // Докл. Ин-та географии Сибири и Дальнего Востока. – 1968. – Вып. 19. – С. 3-19.
Убугунов Л.Л., Бадмаев Н.Б., Убугунова В.И., Гынинова А.Б., Балсанова Л.Д. Убугунов В.Л., Гончиков Б.Н., Цыбикдоржиев Ц-Д-Ц. Почвенная карта Бурятии». – Улан-Удэ, Институт общей и экспериментальной биологии СО РАН, Масштаб 1:3000000, 2011.
Хисматуллин Ш. Д. Эрозия на сельскохозяйственных землях Иркутской области // География и природ. ресурсы. – 1991. ─ № 4. – С. 49– 61.
Шишов Л.Л., Тонконогов В.Д., Лебедева И.И., Герасимова М.И. Классификация и диагностика почв России. Смоленск: Изд-во Ойкумена, 2004. - 342 с.
Degradation of ecosystems // Atlas «Ecosystems of Mongolia», The editor-in-chief E.A. Vostocova, P.D. Gunin, Moscow, 2005, 44 p.
Document Actions
093. Ургамлын нөмрөгийн доройтлын зэрэг
Ургамалжлын зүй тогтлын алдагдал
Ургамалжлын хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийн зураг зүйн үнэлгээ нь байгаль орчныг хамгаалахтай болон Байгал нуурын сав газрын биологийн нөөцийн ашигтай хэрэглээтэй холбоотой олон янзын асуудлын шийдвэр гаргах хамгийн ач холбогдолтой арга болдог. Энэ арга нь гол төлөв хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүдэлтэй ургамалжлын флорын орц болон ценотик бүтцийн өөрчлөлтүүдийг тооцоолсон байдаг. Хүний үйл ажиллагаанаас болох ургамалжлын зүй тогтлын алдагдлын үе шат нь ургамлын бүлгэмдлийн бүтэц, бүрэлдэхүүний үндсэн төлөв байдлаасаа хазайх шалгуураар тодорхойлогддог.
Үндсэн төлөв байдлыг “Байгал нуурын ай савын ургамалжил” гэсэн 1:4000000 масштабын сүүлийн үеийн зургаар авсан ба энэ зураг нь ургамал дахь хүний болон байгалийн хүчин зүйлүүдээс үүдэлтэй бүсчлэл-хэв шинжийн шинж чанарууд болон динамик процессуудыг тооцсон ургамалжлын бүтэц-динамик ангилалд тулгуурласан. Үүний зэрэгцээ ургамлын бүлгэмдлийн инвариантын эпиструктур бүрэлдсэн бөгөөд ингэснээр ургамлан нөмрөг дэх орчин үеийн зөнгөөрөө байх болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй өөрчлөлтийг тооцоолж авсан үнэлгээний бааз (тэг) түвшинг тодорхойлсон байна.
Олон талт геоботаникийн зургуудаас гадна ургамалжлын зүй тогтлын алдагдлын үнэлгээнд тариалангийн газар, хөдөө аж ахуйн эдэлбэр газрууд болоод техногены, амралт зугаалгаар болон хортон шавьжаар гэмтсэн ой, шинэхэн болон хяналтгүй огтолсон мод, ойн цоорхойн хил заагийг тод илэрхийлсэн зурагзүйн үндсэн эх үүсвэрүүдийг ашигласан байдаг. Мөн түүнчлэн архивын ойн таксацын, газрын зураглалын материалууд болон сансрын зургуудыг (Google 2013) ашигласан байна.
Байгал нуурын сав газрын ургамалжил нь ургамлын маш олон янз бүлгэмдлүүдийг багтаасан байдаг. Энд бүсийн газарзүйн нөхцөлөөс хамаарсан маш өвөрмөц орон зайн бүлгэмдлүүдийг үүсгэдэг уулын тундрын, альпын төрлийн, умардын (тайгын) болон хээрийн ургамлын төрөл зүйлүүд байдаг. Сав газрын ихэнх газар нутаг нь уулын шинж төрхтэй учраас ургамалжил нь өндрийн бүслүүрлэг шинжтэй. Ургамалжлын ян сарьдагийн (өндөр уулын) төрөл нь уулын тундрын, альпийн нуга болон эзгүй газраар тодорхойлогдоно. Уулын тайгын ургамалд бараан шилмүүст (гацуур, жодоо, сибирийн хуш), цайвар шилмүүст (нарс, сибирийн болон дагуурын шинэс) болон жижиг навчит (хус, улиас) зэрэг модууд зонхилно. Голын хөндийгөөр бут сөөгүүд намгархаг нуга, намгийн ургамлуудтай холилдон маш том талбайг эзлэн ургасан байдаг. Хээрийн ургамлууд Буриадын бүгд найрамдах улс, Байгалийн чанад болон Монгол улсын нутагт хээрийн олон янз бүлгэмдэл байдлаар өргөн уудам нутгийг хамран ургасан байдаг.
Байгал нуурын сав газрын ургамалжлын зүй тогтлын алдагдал нь хамгийн түрүүнд ой, нуга болон хээрийг үйлдвэр, хөдөө аж ахуйн зориулалтаар их хэмжээгээр ашиглаж байгаагаар тайлбарлагдана.
Үйлдвэрийн зориулалтаар ой бэлтгэх ажиллагаа нь үндсэн шилмүүст мод нь аж ахуйд бага ач холбогдолтой жижиг навчит модоор солигдоно. Ойн цоорхойд хаягдсан бүтээгдэхүүн болохгүй түүхий эд, хог хаягдал нь түймрийн болоод энтомолог аюулыг нэмэгдүүлдэг. Ойн цоорхойд голын ойролцоо, ялангуяа газар тариаланд ашиглагддаг үржил шимтэй хөрсөнд цайвар шилмүүст ой түрж ургадаг.
Мод бэлтгэлээс гадна Эрхүү муж, Буриад, Байгалийн чанад болон Монгол улсын ой жил бүр ойн түймэрт өртдөг. Түймэрт зөвхөн ой шатаад зогсохгүй уулын тундрын, цармын бут сөөг, хушан төгөл, хээрийн бусад ургамлын бүлгэмдлүүд шатдаг. Энэ бүгд нь үндсэн ой шатсан талбай хуримтлахад хүргэдэг.
Хээрийн ургамалжилд газар хагалах, бэлчээрийн зүй зохисгүй ашиглалт зэрэг нь сөрөг нөлөө үзүүлдэг. Бэлчээрийн талхагдал гэдэг нь олон төрлийн хээрийн болон нугын ургамлын бүлгэмдлийн бүтэц, флорын хэмжээг бүрэн болон хэсэгчлэн өөрчилнө гэсэн үг юм.
Монгол орон бол бэлчээрийн мал аж ахуйн орон бөгөөд өнөөгийн байдлаар ч хөдөө аж ахуйн үндсэн хэлбэр байсаар байна. Энд үхэр, хонь, тэмээ, ямаа, адуу, монгол сарлаг болон бугын аж ахуйн эрхэлдэг. Бэлчээрт өндөр уулын (уулын тундр, үржил шимгүй, намгархаг нуга, хээрийн) хэсэг ч ордог. Дунд зэргийн өндөртэй, уулын энгэр, нам дор болон хотгор газруудын ургамлын бүлгэмдлүүд бэлчээрт өргөн ашиглагддаг. Ялангуяа голын татам, нуурын эргийн ой, нуга, тал хээр болон хамгийн ургамал бүхий ургамлын бүлгэмдлүүд маш хүчтэй эвдэрдэг [Банзрагч бусад, 1990].
Монгол улсад бүхэлдээ, Эрхүү муж, Буриад, Байгалийн чанадад алслагдсан, олдоогүй өндөр ууланд хүний идэвхтэй үйл ажиллагаа байхгүй, ургамалжил нь эвдрээгүй (онгон) газрууд байсаар байна. Хүн тухайн газрын өөрийн болгоод, ашигласнаар ургамалжлын зүй тогтлын алдагдлын үнэлгээ өөрчлөгддөг.
Нийгмийн дүн шинжилгээний болон ургамлын бүлгэмдлийн бөлөв байдлын үнэлгээний үр дүнд ургамалжлын зүй тогтлын алдагдлыг 5 зэрэглэлээр гаргаж зурагт үзүүллээ. Үүнд: үндсэн, сул-, дунд-, хүчтэй алдагдсан болон өөрчлөгдсөн (зургийн тайлбарыг харна уу).
Ашигласан хэвлэл
Банзрагч Д., Беккет У., Буян-Орших Х., Мөнхбаяр С., Цэдэндаш Г. Бэлчээрийн хэв шинж. Зургийн масштаб 1:3000 000. // Бүгд Найрамдах Монгол Ард Улс. Үндэсний атлас. – Улаанбаатар – Москва, 1990. –С. 102-103.