You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас

Atlas

042. Ландшафтын тогтвортой чанар

42. Ландшафтын тогтвортой чанар

Томруулж харах

Ландшафтын тогтвортой байдал

Ландшафтын тогтвортой байдал гэдэг нь хүрээлэн буй орчны төрх байдлыг тодорхойлогч чухал үзүүлэлтүүдийн нэг бөгөөд байгалийн нөлөө, хүний үйл ажиллагаагаар бий болдог антропогенийн хүчин зүйлийн нөлөө доор явагдах өөрчлөлтүүдийг тодорхойлдог. Ландшафтын өөрчлөлтийн шинж чанар нь газарзүйн орчинд эзлэх байршил, тэдгээрийн шинж чанар, төрөл, антропогенийн /хүний хүчин зүйл/ нөлөөллийн түвшин зэргээр тодорхойлогдоно. Ландшафтын тогтвортой байдлын тодорхойлолтод экологийн өндөр хариуцлага бүхий нутаг дэвсгэр болох Байгаль нуурын ус хураах сав газар онцгой ач холбогдолтой.

Ландшафтын тогтортой байдал нь геосистемийн өөрийн бүтцийг хадгалан үлдэх чанар, орчны хувиран өөрчлөгдөж буй нөхцөлд явагдах үйл ажиллагааны шинж юм. Ландшафтын тогтортой байдлын үнэлгээ, газрын зураг зохиох ажлыг бид байгалийн болон антропогенийн хүчин зүйлийн нөлөөллийг нэгтгэх замаар хийсэн. Байгалийн хүчин зүйл гол төлөв цаг агаарын нөлөө (дулаан – чийг хангамжийн үзүүлэлт), литологийн ба геоморфологийн үндсэн шинж чанараар тодорхойлогдоно. Нөлөөллийн антропогений хүчин зүйл байгаль ашиглалттай холбоотой, энэ нь байгалийн ландшафтын бүс нутаг, түүний онцлог шинжтэй нягт холбоотой байдаг байгалийн суурь эх үүсвэр, газрыг орон зайн хувьд өргөн ашиглахад үндэслэсэн. Байгаль ашиглалтын суурь төрөл зүйлд судлагдаж буй нутаг дэвсгэрийн хөдөө аж ахуй хамрагдана. Үүнд гол төлөв тал хээрийн ландшафт, тайгын ландшафтын ойн аж ахуй, мөн түүнчлэн амралт чөлөөт цагт зориулсан газар нутаг ордог.

Тогтвортой байдлыг ландшафтын хувьд хоёр түвшинд авч үзнэ. Үүнд: бүс нутгийн – геом – ба топологи – фаз бүлгүүд орно. Энэ хэсгийн газрын зураглалыг хийхэд судлагдаж буй нутаг дэвсгэрийн ландшафтын газрын зурагт үндэслэн хийсэн бидний бүтээсэн газрын зургыг ашигласан.

Бүс нутгийн ландшафтын тогтвортой байдлыг ландшафтын байгаль- экологийн чадамж /природного экологического потенциала ландшафта (ЭПЛ)/, геомыг бид гол үзүүлэлтийн түвшин болох Н.Н. Ивановын гаргасан цаг агаарын биологийн үр ашгийн индекс үзүүлэлт /индекс биологической эффективности климата (ТК)/ болох үндсэн үзүүлэлтийн түвшингээр тодорхойлно.  Энэ үзүүлэлтийн тодорхойлолт, харьцуулсан үнэлгээ нь тодорхойлогч хоёр гол хүчин зүйл болох дулаан ба чийгийн харьцаанд тулгуурлана. Энэ үзүүлэлтээс юуны өмнө ландшафтын биологийн бүтээмж, экологийн чадамж хамаардаг. Ингэхдээ тэдгээрийн хуваарилалтанд нөлөө үзүүлэх өргөрөгийн бүсэд хуваах нөлөө, өндөр туйлын нөлөө ажиглагдана. Дулаан солилцоо болон чийг солилцооны нэгдсэн, тасралтгүй явц нь орон зайн ялгаа, ландшафтын төрлийг тодорхойлоод зогсохгүй мөн тэдгээрийн тогтвортой байдлыг тодорхойлно. ТК ба ЭПЛ өндөр утга бүхий ландшафтууд хамгийн тогтвортой, харин эдгээр үзүүлэлт бага утга заах ландшафтууд тогтворгүй байна.

Судалж буй нутаг дэвсгэрийн ландшафтын бүтцэд 22 геомыг тогтоосон. Байгал нуурын ус хураах сав газарт голдуу уулархаг газар давамгайлдаг. Иймээс  нутаг дэвсгэрийн хувьд ландшафтын өндөрлөг-туйлт ландшафтын ялгаа түгээмэл байх бөгөөд тэдгээрийн тогтортой байдлын түвшин хамаарна.

Бүс нутгийн түвшинд эдгээр үзүүлэлтийн заах утгын хэмжээгээр ландшафтыг экологийн таван бүлэг геомд ангилан хуваах ба энэ нь тогтвортой байдлын зохих утгыг агуулсан таван баллын хэмжээний хуваарьт шатлалаар ангилан хуваана. Эдгээр утгыг анхдагч балл, эсвэл суурь тогтвортой байдал гэж авч үздэг.

Геом нь фаз бүлгийг бүтэц - динамик үзүүлэлтээр адилтган нэгтгэнэ. Энэ ангилан хуваах нэгж геотопологи ажлыг нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Геомын дотор төрөл бүрийн динамик ангилалтай фаз бүлгийн тогтвортой байдалд тохируулга засвар оруулсан. Эдгээр ангиллуудын хувьсах байдалд үндсэн, төсөөлөл эх, цуврал болон үүсмэл эх геосистемүүд, нэг эпифазад харъяалагдах геосистем орно.  Байгалийн тогтвортой байдал, антропоген тогтвортой байдлаар хатуу тогтсон дотоод систем ба гадна холбоотой үндсэн ландшафтууд ялгарах ба тэдгээрийн олонхи нь урт удаан хугацаанд оршин байдаг онцогтой. Төсөөлөл эх ландшафтууд үндсэн ландшафтаас ялгаатай нь системийн бүрэлдэхүүн хэсгийн аль нэг гипертрофийн үр дүнд  хувирч өөрчлөгдөнө. Цуврал фазууд ихэнхи тохиолдолд урт хугацааны биш байдаг, нэг нөгөөгөө хурдан сольдог эмх замбараагүй аяндаа хувьсан өөрчлөгдөх геосистемүүд юм. Эдгээр нь янз бүрийн байгалийн хүчин зүйлийн нөлөөнд үүсэн бүрэлдэж тогтдог байна. Геосистемийн  хувьсан өөрчлөгдөх явцад тэдгээр нь илүү өөрчлөмтгий, илүү их задрах хандлагатай байдаг, үүний үр дүнд тэдгээрийг тогтворгүй ландшафтын ангилалд оруулж, хүний үйл ажиллагааны антропоген нөлөөнд тогтворгүй гэж тодорхойлно. Үүсмэл тогтцууд гэдэг геосистемийн хувьсамтгай байдлыг хэлэх ба  ийм байдал хүний үзүүлэх нөлөөнөөс үүсдэг. Эдгээрийг тогтвортой байдлын янз бүрийн түвшинд тодорхойлно.

Анхдагч балл гэж авч үзэж байгаа тогтвортой байдлын хамгийн өндөр утга геомын тогтвортой байдлын суурь хэм хэмжээнд нийцэх ёстой. Анхдагч балл үзүүлэлтийг цаашид төсөөлөл эх, цуврал, үүсмэл фазын хувьд гэсэн гурван түвшин бууруулна. Төсөөлөл эх фазын хувьд тогтвортой байдал анхдагч баллын үзүүлэлтээр 1 балл буурч болно; цуврал фазын хувьд – 1-2 баллаар буурна. Үүсмэл фазын хувьд хэмжээнээс хазайх байдал сукцессии – тогтвортой байдлыг сэргээх эсвэл тогтворгүй болгож бууруулах төрлөөс хамаарч 1-2 балл өсөх эсвэл буурах болно.

Ландшафтын антропоген тогтвортой байдлыг үнэлэхийн тулд нутаг дэюсгэрийн ашиглалтанд хамаарах хүний үйл ажиллагааны антропоген нөлөөнд байгаль орчинд гарах зөрчилд дүн шинжилгээ хийнэ. Нутаг дэвсгэрт газар ашиглалтын давамгай шинж чанараар байгаль орчинд нөлөөлөх функциональ ачааллын дараах төрлийг ялган ангилсан. Үүнд: хөдөө аж ахуйн газар тариалан ба бэлчээрийн нутаг (голдуу тал хээр ба ойт хээрийн ландшафт), ойн аж ахуй (тайгын ландшафт) мөн амралт зугаалгын газар орно.

Хөдөө аж ахуйн газар тариалангийн газрын тогтвортой байдал ихэвчлэн хөрснийпестицидийгурсгах, дефляци, хөрсний бохирдол, байгалийн өөрөө цэвэрлэгдэх хөрсний чадамжаар тодорхойлно. Байгаль-малын тэжээлийн газрын тогтвортой байдлыг бэлчээр, хадлан тариалангийн ургамлын нэгдлийн хувьд тодорхойлж, хадлан, бэлчээрийн доройтлын түвшин, газрын элэгдэл эвдрэл, дефляци, ургамал, хөрсний нөхөн сэргээгдэх түвшинд үнэлнэ.

Ойн төлөв байдалд хамгийн их нөлөө үзүүлэх зүйл нь модыг нилэнхүйд нь огтлох аргаар үйлдвэрийн мод бэлтгэх явдал юм. Ойн ландшафтын тогтвортой байдлыг мод огтлох байдлаас үүссэн ойн зөрчлийн түвшинд тодорхойлно, мөн ойд гарсан галт түймэр, нөхөн сэргээх ажил, хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах байдлаар тодорхойлно. Ойг нөхөн сэргээх ажилд хувьсан өөрчлөгдөж буй агаарын температурын нөхцөл, хөрсний ус болон физик шинж чанар, идэвхижиж буй элэгдэл, цэвдгийн үйл явцууд, мод огтлох ба шаталттай хэсэгт намаг үүсэх зэрэг нөлөөлөл ордог. Тогтвортой байдлын чухал шалгуур үзүүлэлт – ойн бонитет – хөрсний чийгшилт ба нөөц баялаг (трофности)-р тодорхойлогдох өсөлтийн экологийн нөхцөл ба бүтээмжийн үзүүлэлт юм. Хүрээлэн буй орчны хүчин зүйл, эмх замбараагүй болон хүний үйл ажиллагаатай холбоотой хүчин зүйлс ойн байгалийн аргаар өөрөө нөхөн сэргээгдэх явцад саад учруулж, тэдгээрийн сукцесси үндсэн байдалдаа эргэн орохгүй болоход хүргэдэг. Ийм ландшафтуудыг илүү тогтворгүй ангилалд оруулна.

Нөхөн сэргээгдэх тогтвортой байдлыг олон нийтийн амралт, аялал жуулчлал, тойрон аялалын үйл ажиллагааны хувьд үнэлнэ. Тогтвортой байдлын шалгуур үзүүлэлт болгож ландшафтын нөхөн сэргээгдэх ачааллын түвшний үзүүлэлтийг авсан, энэ нь нөхөн сэргээгдэх нөлөөлөл, идэвхижилт, ландшафтын мэдрэмтгий байдал, нөхөн сэргээгдэх чадамжийн төрлөөс хамаарна, энэ бүгд нөхөн сэргээгдэх чадамжийг тодорхойлно. Ландшафтын тогтвортой байдал үндсэн шалгуур үзүүлэлт болдог, үүний үндсэн дээр нөхөн сэргээх ачааллын хэм хэмжээг хэрэгжүүлнэ.

Зохиосон газрын зурагт ландшафтын тогтвортой байдлын нутаг дэвсгэрийн төрөл зүйлийг тусгасан, үүний шинж чанарын тодорхойлолтыг хүснэгтэнд тусгав.

Хамгийн доод ба тогтвортой байдал бага I-II баллын үзүүлэлтэд сав нутгийн зүүн-хойд болон баруун өмнөдхэсэгт байх өндөруулсын ой модгүй нүцгэн  ландшафтын төрөлялгарна. Зүүн хойд хэсэг нь–нүцгэн, эдгээрт  Байгал нуур, Дээд Ангар, Баргузин, Байгаль нуурын хойт хэсэг,  Дээд Ангар мөрний эрэгтболон Баргузины хотгор, Икатын атираат ландшафт  орно. Хөвсгөлийн болон Байгалнуурынбүс нутагтЗүүнСаяныуулсынсистеморно.Баруун урд талднь тогтвор багатай өндөр уулын нуга,альпийн  төрлийн ландшафт болон Хангай, Хэнтийн уулт өндөрлөгийн ландшафт орно.

Эдгээр ландшафтын экологийн чадамж маш доогуур, ТК 8 багагүй. Геомын бүтцэд цуврал фаз давамгай байна. Эдгээрийг хүндцаг уурын нөхцөл, уулархаг газар нутгийн хотгор гүдгэрээр хуваагдсан байдал, гадаад хүчний үйл явц идэвхитэй явагдсан, удаан дутмаг ба илүүдэл чийгшилтээр тодорхойлно. Тогтвортой байдлын эдгээр утгыг илүүдэл дулаанялгаруулалттай, чийгшилт бага тал хээр,хөндийд тодорхойлж, криоморфизм, намагжилт, усны элэгдэл,дефляци, хөрсний бохирдолтой газарт чийгшилт дутмаг байна.

Байгаль нуурын сав газарт ерөнхийдөө дунд зэргийн тогтворжилттой ландшафт  ба тогтвортой ландшафт (III-IV балл) байх бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн дунд хэсэгт голдуу тархсан байна. Эдгээрийг дундаж болон экологийн харьцангуй өндөр чадамжтай, цаг агаарын биологийн үр ашгийн индекс 8-16 гэж тодорхойлно. Энд харьцангуй тогтвортой ландшафтын бүтэцтэй төсөөлөл эх геосистем давамгайлж байна.

Тогтвортой байдлын III баллд уулын тайга, уулс хоорондын хотгор, хөндий Сэлэнгэ-Витимск голуудын хооронд тааралдах хотойсон хэлбэлзлийн шинжтэй тогтоц,Хангайн өргөгдөлийн  хэсгээс хойд зүгт орших нутгийнгазрын ландшафтууд орно.

III баллын тогтвортой байдалд мөн уулархаг, харьцангуй хуурай, хурайшсан тал хээр нутаг орно. Эдгээр нь Баргузины сав газар, Байгалийн чанад дахьхэлбэрийн хөндий, Хангайн уулсаас хойд зүгт, Хэнтийннурууны орчин тойрны нутагт тархана.

Тогтвортой байдлын IV баллтай геомын бүлэгт уулын тайгын ландшафт, хязгаарлагдмал, дээд хэмжээнд хөгжсөн, тайга ландшафт бүхий уулс хоорондын хязгаарлагдмал хөгжилтэй хөндий, төрөл бүрийн өвс ургамалтай нам газар, уулын хуурай тал хээрийн нутаг  орно. Энэ бүлгийнбайгалийн үзэсгэлэнтгазар нь ихэвчлэнСэлэнгэ, ЗүүнСаян, Приморийн уулын хяр, Сэлэнгэ-Витимскийн уулын дэвсэг, Олекминск, Становик,Хэнтий-Чикойскийн уулт  өндөрлөгт тохиолдоно. Тогтвортой байдлын IV баллын уулын хээрт  голдуу Сэлэнгэ, Орхон голын хөндий ордог.

Хамгийн их тогтортой (V балл) газарт тухайн бүс нутгийн хувьд хамгийн өндөр экологийн чадамжтай газрын ландшафт хамаарна/ ТК16-20/. Байгаль нуурын ай савын ОХУ-ын хэсэгт уулын ой модгүй энгэр болон уулс хоорондын хотгор хамгийн их оновчтойхөгжсөн, мөн түүнчлэн  Дээд Ангар мөрний эрэг, Баргузины хотгор, Сэлэнгэ мөрний хөндий, Байгалийн чанад дахь хэв шинжийн хөндийд тархана.Харин Монгол улсын нутагт эдгээрийг уулын тайгын ландшафт болон дундаж өндөр уулс, талархаг нам газраар тархана. Тухайлбал, Сэлэнгэ, Орхон голын сав газрын төв хэсэгт болон Хангайн уулсын хойт хэсэг энэ ангилалд хамрагдана.

Энэ нутагт явуулсангазрынтогтвортой байдлын антропоген нөлөөг үнэлэх үндэс болохын зэрэгцээ Байгаль нуурын сав газарт байгаль ашиглалтын экологийн зөвшөөрөгдсөн үндэслэлийг тогтооход ашиглагдана.

Ашигласан хэвлэл

Ландшафты юга Восточной Сибири (карта, м-б 1:1500000) / В.C. Михеев, В.А. Ряшин. – М.: ГУГК. - 1977. – 4 л.

Ландшафты (карта, м-б 1:3000000) / Национальный атлас. Монгольская Народная Республика. – Улан-Батор – Москва, 1990. – С. 83-85.

Михеев В.С. Ландшафтный синтез географических знаний. - Новосибирск: Наука, 2001. - 216 с.

Охрана ландшафтов. Толковый словарь. – М.: Прогресс, 1982. – 272 с.

Сочава В.Б. Введение в учение о геосистемах. – Новосибирск: Наука, 1978. – 320 с.

Экологический потенциал ландшафтов (карта, м-б 1:15000000) / Национальный атлас России. Том 2. Природа и экология. - М.: ПКО «Картография», 2007. – С. 417.

Эколого-географическая карта (м-б 1:15000000) / Национальный атлас России. Том 2. Природа и экология. - М.: ПКО «Картография», 2007. – С. 454-456.

Document Actions

043. Түлш, эрчим хүчний нөөц, олборлолт

43. Түлш, эрчим хүчний нөөц, олборлолт

Томруулж харах

Түлш – эрчим хүчний нөөц, түүний ашиглалт

Байгаль нуурын сав газрын түлш-эрчим хүчний гол нөөц хатуу шатах ашигт малтмал (чулуун ба хүрэн нүүрс) болон шатдаг занар, ураны орд газруудаар тодорхойлогдоно.

Нүүрсний орд газрууд дээд дунд төрмөлийн эриний хотгоруудад байрлах ба зарим томоохноос нь дурьдвал Тугнуйск, Гусиноозерск, Удинск, Чикойск гэх мэт. Чулуун нүүрсний үндсэн нөөц Эрдэм-Галгатайск, Красночикойск, Никольск, Олон-Шибирск ба Зашуланскийн орд газруудад төвлөрдөг бол хүрэн нүүрснийх Гусиноозерск, Загустайск, Тасейск, Шарын гол, Улаан-Овооны орд газруудад байрлана. Хамгийн томоохон орд газрууд төмөр зам, авто замын сүлжээ бүхий дэд бүтцийн хөгжил сайтай эдийн засгийн эзэмшлийн районуудад байдаг бөгөөд Байгаль нуурын сав нутаг дахь 33 нүүрсний ордоос одоогоор арван зургаа нь ашиглагдаж байна.

Тухайн сав нутагт төдийгүй Зүүн Сибирь, Алс Дорнодын хэмжээнд хамгийн том нүүрс олборлох үйлдвэр бол Олон-Шибирскийн орд дээрх (орд газрын нөөцийн 97%- нь Забайкальскийн хязгаарын Петровск-Забайкальскийн нутгийн захиргааны районд, 3%- нь Буриад улсын Мухоршибирийн районд байрлана) Тугнуйскийн уурхай юм. Дэлхийн фирмүүдийн бүтээсэн хамгийн орчин үеийн өндөр хүчин чадалтай техникийг нэвтрүүлсний ачаар энэ уурхайн олборлолтын хэмжээ сүүлийн гурван жилд хоёр илүү дахин өсч 2012 онд 13 сая.тн орчим нүүрс гаргажээ. Олборлосон нүүрснийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд нарийн технологи бүхий баяжуулах үйлдвэр байгуулжээ. Энэхүү боловсруулах үйлдвэрийн хүчин чадал одоогоор жилд 9 сая.тн хүрч, нүүрсээ Япон, Солонгос, Хятад болон Ази номхон далайн бүс нутгийн бусад улсуудад экспортоор гаргаж байна. 1990-ээд оны эхээр тэр үеийн нүүрс олборлодог байсан гол үйлдвэрүүдийг хааснаас болоод Буриад улсын нүүрсний аж үйлдвэр нэг хэсэгтээ уналтад орсон боловч одоо Гусиноозерскийн орд газрын Баян-Зурхе, Холбольджинскийн уурхайнуудыг ашиглалтад оруулж Гусиноозерскийн цахилгаан станцид нүүрс нийлүүлдэг боллоо. Давхаргуудын гүн боловсруулалтын иж бүрэн шинэ технологи хэрэглэснээр эндхийн нүүрс олборлолтын хэмжээ аажмаар өсч байна (2012 онд 932 мян.тн).

Сүүлийн жилүүдэд Буриад улсын Бичурскийн нутгийн захиргааны районд байрладаг Окино-Ключевскийн хүрэн нүүрсний орд газрын уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж жилд 5 сая.тн нүүрс олборлох хэмжээнд хүргэхээр төлөвлөж, нүүрсээ Гусиноозерскийн цахилгаан станц руу зөөвөрлөхийн тулд Хоронхой станц хүртэл салаа төмөр зам тавихаар товлож байна. Үүнээс гадна Буриад улсын дулааны эрчим хүчний үйлдвэрүүдийг дотоодын нүүрсээр хангах зорилгоор Никольскийн чулуун нүүрсний орд газрын балансын нөөцийг түшиглэн баяжуулах үйлдвэр бүхий томоохон уурхайн цогцолбор байгуулахаар болж байна. Мөн Сэлэнгийн нутгийн захиргааны районд жилд 200 мян. гаруй тн хүрэн нүүрс олборлодог Загустайскийн орд газрыг одоо ашиглаж байна.

Байгаль нуурын сав газар дахь Забайкальскийн хязгаар ба Буриад улсын бусад нүүрсний уурхайнууд (Дабан-Горхонский, Хара-Хужирский, Зашуланский, Буртуйский) орон сууц, хот нийтийн аж ахуйн хэрэгцээнд зориулан бага шиг хэмжээний (жилд 10-50 мян.тн) нүүрс олборлолт явуулдаг. Харин Петровск-Забайкальскийн районы Тарвагатайн орд газраас ил аргаар 2012 онд 260мян.тн хүрэн нүүрс олборлосон нь 2010-2011 оныхоос нилээд хэмжээгээр нэмэгджээ.

Монгол улсын нүүрсний анхны үйлдвэр Налайхын уурхай 1912 оноос бага багаар олборлолт явуулж байгаад 1950-иад онд шинэчлэлт хийснээс хойш жилд 600-800 мян.тн хүртэл хүрэн нүүрс олборлож хүчин чадал нь нэмэгдсэнээр Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудыг түлшээр хангадаг ганц эх үүсвэр нь байсан юм. Үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах боломжгүйн улмаас уг уурхайг албан ёсоор хааж одоо тэнд зөвхөн гар аргаар жижиг хэмжээний олборлолт явуулж байна.

Шарын голын хүрэн нүүрсний ордыг 1961 оноос хойш ашиглаж ил аргаар олборлолт явуулсаар байна. 1980-аад онуудад уурхайн хүчин чадал хамгийн дээд хэмжээнд хүрч жилд 2,5 сая тн нүүрс олборлож байсан бол одоо 2010 оны байдлаар 1 сая орчим тн нүүрс гаргажээ. Сэлэнгэ аймагт Улаан-Овооны өндөр илчтэй хүрэн нүүрсний ордыг 2010 оноос ашиглалтад оруулаад байна. Мөн Хөвсгөл аймгийн Жулчиг, Нүүрстэйн ам, Булган аймгийн Эрээн, Сайхан-Овооны ордуудаас бага хэмжээний чулуун нүүрс олборлож байгаа билээ.

Ураны түүхий эдийн хувьд багавтар нөөцтэй хоёр орд Буриад улсын нутагт байдгийн нэг нь Джидинскийн районы Сланцевое орд, нөгөө нь Мухоршибирийн районы Журавлиное орд, хоёулаа Сэлэнгийн ураны хүдрийн мужид хамрагдах ба одоогоор урьдчилсан хайгуул хийгээд байна. Мөн дунд зэргийн нөөцтэй хоёр ордын нэг нь Буриад улсын Еравнинскийн районы Буяновское орд – Еравнинскийн ураны хүдрийн мужид байрлах ба одоогоор улсын нөөцөд байгаа, нөгөө нь Забайкальскийн хязгаарын Красночикойскийн районы Горное орд – Чикойскийн ураны хүдрийн мужид орших ба энэ ордыг түшиглэн байгалын ураны баяжмал гаргаж авах үйлдвэрийг газар доор байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

Байгаль нуурын сав газарт хатуу түлшнээс гадна нүүрстөрөгчийн түүхий эдийн үйлдвэрийн нөөц илрэх хэтийн төлөв харагддаг. Юуны өмнө Сэлэнгийн ба Усть-Баргузинскийн рифтийн (дэвээ цохиот) хотгорууд дахь байгалийн шатах хийг дурьдаж болно. Усть-Сэлэнгийн хотгорт 1955, 1962, 1990 онуудад хийсэн хайгуул - үнэлгээний ажлын дүнгээс харахад нүүрстөрөгчийн боломжит нөөц нефьтээр 364 сая.тн, байгалийн хийгээр 520 тэрбум м3 хэмжээтэй гарчээ. Бургузинскийн хотгорын хэтийн төлвийг үнэлэх ажил одоогоор үргэлжилж байна.

Шатах занарын ордуудын хувьд хэмжээ нь их биш, давирхайны агууламж доогуур (8-10%) учраас үйлдвэрлэлийн ач холбогдол багатай юм.

Зураг дээр хатуу түлшний ашигт малтмалын (чулуун нүүрс, хүрэн нүүрс, ураны) ордуудыг таних тэмдгээр үзүүлсэн бөгөөд тэмдэгний хэмжээ нь орд газрын их, багын хэмжээг заана. Түүнчлэн уулын олборлох үйлдвэрүүдийг тэмдгийн аргаар үзүүлсэн ба тэмдэгний хэмжээ нь үйл ажиллагаатай байгаа үйлдвэрүүдийн хувьд сүүлийн 3-5 жилийн олборлолтын дундаж хэмжээг, төлөвлөж буй болон барьж байгаа үйлдвэрүүдийн хувьд төлөвлөгөөт хүчин чадлын хэмжээг тус тус илэрхийлнэ. Үйлдвэрүүдийг ангилахдаа нүүрс олборлох уурхайнуудын хувьд: 1) том – олборлолт нь жилд 1 сая.тн-оос их, 2) дунд – олборлолт нь жилд 100 мян.тн-оос 1 сая.тн хүртэл,3) жижиг – олборлолт нь жилд 100 мян.тн –оос бага гэсэн шатлалыг хэрэглэв. Төлөвлөж байгаа уран олборлох “Горное” үйлдвэр жилд 1мян.тн-оос бага олборлолт явуулах тул жижиг үйлдвэрт тооцогдоно. Таних тэмдгийг тойруулж хүрээлсэн байвал далд аргаар олборлодог үйлдвэрийг, өнгөөр ялгасан байвал үйлдвэрийн ашиглалтын үе шатыг (үйл ажиллагаа явуулж байгаа, баригдаж байгаа, төлөвлөж байгааг) харуулна. Дээд дунд төрмөлийн хотгоруудыг дэвсгэр зургаар дүрсэлж нүүрс бодитой байгаа болон нүүрстэй байж болох газрууд, мөн нефьт хийн ирээдүйтэй талбайнуудыг ялган үзүүлэв.

Document Actions

044. Хар, өнгөт, ховор металлын нөөц, олборлолт

44. Хар, өнгөт, ховор металлын нөөц, олборлолт

Томруулж харах

Хар ба өнгөт металл, ховор металлын нөөц, түүний ашиглалт

Байгаль нуурын сав нутагт геологи хайгуулын судалгаагаар металлын эрдэс түүхий эдийн 150 гаруй орд газрыг илрүүлжээ.

Хар металл. Гарал үүслийн хэв шинжээр ялгаатай төмрийн хүдрийн ордуудаас магнетитын нөөцтэй хоёр жижиг ордын нэг нь Буриад улсын Хоринсксийн районы Балбагарскийн орд, нөгөө нь Забайкальскийн хязгаарын Петровск – Забайкальскийн районы Балегинскийн орд. Балегинскийн хүдрийн уурхай нь 18-19-р зууны үед Нерчинскийн тойргийн уурхайнуудыг төмөр, ган эдлэлээр хангадаг байсан Петровскийн заводод төмрийн хүдэр нийлүүлж байжээ. Эрхүү мужийн Ольхонский районд төмрийн хүдрийн багатвар нөөцтэй (Борсойскийн, Кучелгинскийн гэх мэт) хэдэн орд газрууд бий бөгөөд 18-р зууны эхний хагаст эдгээр ордын хүдрийг Агинскийн (Ланинскийн) төмөр бүтээгдэхүүний заводод ашиглаж байв.

Монгол улсын нутагт Баянголын төмрийн хүдрийн бүсэд байрладаг Төмөртолгой, Баянгол, Төмөртэйн судал маягийн ордууд нэлээд их нөөцтэй бөгөөд үүнээс гадна Захцаг, Тамир голын төмрийн хүдрийн ордуудыг бага багаар ашиглаж байна. Баянголын төмрийн хүдрийн бүсийн ордуудаас сүүлийн жилүүдэд 5 сая гаруй тн хүдэр олборлож анхдагч боловсруулалт хийсний дараа хүдрийн баяжмалыг Хятад улсад экспортолж байна.

Дунд зэргийн нөөцтэй марганцын орд (Олдакит) Хойт Байкальскийн районд БАМ-ын шулуун замаас 30 км орчим зайтай газар байрладаг. Одоо үед Орос оронд энэ төрлийн түүхий эд ховордож байгаа тул тухайн орд газар сонирхол татаж болох юм. Үүнээс гадна Байгаль нуурын сав газарт марганцийн хэд хэдэн жижгэвтэр орд байдгаас Ольхоны районы Озерское ордыг 19-р зуунд Николаевскийн төмрийн үйлдвэрийн хэрэгцээнд зориулан ашиглаж байжээ.

Өнгөт металл. Бүс нутгийн хэмжээнд зэсийн хүдрийн бараг бүх нөөц Монгол улсад Сэлэнгийн галт уул-гүний шургамал чулуулгийн бүсэд байрладаг зэс-молибдений орд газруудад төвлөрчээ. 1978 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа Эрдэнэтийн овооны томоохон ордыг түшиглэн байгуулсан Монгол-Оросын хамтарсан Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр зэс-молибдений хүдрийг олборлох, анхан шатны боловсруулалт хийх үйл ажиллагаа явуулж зэсийн баяжмалын үйлдвэрлэлээр дэлхийн тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг нь болжээ. Сүүлийн жилүүдэд хүдэр олборлолтын хэмжээ нь 25 сая.тн орчим байна. Дэлхийн эдийн засаг даяаршиж буй өнөөгийн нөхцөлд үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварын асуудал тулгарч зэс хайлуулах завод барих явдал зайлшгүй хэрэгтэй болж байна. Энэ зорилгоор Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр Америкийн RCM компанитай хамтран катодын цэвэр зэс үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулжээ.

Байгаль нуурын сав нутагт хартугалга-цайрын сульфидийн хүдэр бүхий Хольднинскийн томоохон орд газрыг үйлдвэрлэлийн чиглэлээр эзэмших бэлтгэл хийгдэж байгаа бөгөөд энэ ордын хартугалгын нөөц ОХУ-ын бүх тооцоот нөөцийн 11.2%, цайрын нөөц – 34.1%-ийг бүрдүүлдэг байна. Энэ орд газрын эдийн засгийн үзүүлэлт дэлхийн дээд жишигт хүрэх ба хүдэр олборлолтын хэмжээ нь нэг жилд 3 сая.тн, цайрын баяжмалын үйлдвэрлэл 504 мян.тн, хар тугалганых – 60.3 мян.тн хүрэх техник-эдийн засгийн тооцоо гарчээ. Харин тухайн орд газар Байгал нуурын байгалийн цогцолборт газрын экологийн Төв бүсэд орших тул ашиглалтын лицензийг 2015 он хүртэл хойшлуулжээ. Олон металлын түүхий эдийн бусад ордуудаас Буриад улсын Хоринский районд илрүүлж үнэлгээ хийсэн дунд зэргийн нөөцтэй Даванткинскийн ордыг нэрлэж болно.

Буриад улсын нутагт молибдений хүдрийн хоёр том (Жарчихинск, Мало-Ойногорск) орд, хоёр жижиг орд (Первомайск, Долон-Модонск) бий. Улан-Үдэ хотоос урагш 40км зайтай оршдог хүдрийн молибдений агууламж нь 0.1%-иас их Жарчихинскийн орд газрыг түшиглэн Прибайкальскийн уулын баяжуулах үйлдвэр байгуулах зураг төсөл хийгдсэн хэдий ч технологийн ба текник-эдийн засгийн үзүүлэлт өндөртэй энэ ордыг үр ашигтай эзэмших нь экологийн бүхий л  шаардлагыг хангасан нөхцөлд биелэх боломжтой.

Вольфрам бол энэ бүс нутагт өргөн тархалттай элементийн нэг. Закаменскийн районд байдаг их бүдүүн судалт хүдрийн орд-Инкурск нь хүдрийн нөөц болон вольфрамын агууламжаар дэлхийн ижил төрлийн том ордуудтай ойролцоо бөгөөд түүнээс баруун тийш орших Холтосонск орд нь Орос дахь судалт хэвшинжийн хамгийн том орд төдийгүй дэлхийн хэмжээнд ховорхонд тооцогдоно. 1934 оноос 1996 он хүртэл энэ хоёр орд газар болон Первомайскийн молибдений ордыг түшиглэн Джидинскийн вольфрам-молибдений комбинат ажиллаж байв. Уг үйлдвэрийг хаасны дараа 1 км2 гаруй талбайтай хаягдал хадгалах газар үлдсэн бөгөөд тэрхүү техникийн гаралтай Баруун-Нарынск ордыг 2010 оноос ашиглаж Закаменск хотоос 1.5км зайтай баяжуулах фабрик байгуулж комбинатын хаягдлыг боловсруулснаар жилд 300 тн орчим баяжмал үйлдвэрлэж байна. Инкурск ба Холтосонскийн орд газрын уул уурхайн үйлдвэрүүдийг сэргээж орчин үеийн баяжуулах фабрик болон вольфрамын баяжмалыг дахин боловсруулах усанметаллургийн цех байгуулж вольфрамын цэвэр нэгдлүүд гаргаж авахаар төлөвлөж байна. Забайкальскийн хязгаарын Петровск-Забайкальскийн районд дунд зэргийн нөөцтэй Бом-Горхонскийн вольфрамын ордыг далд аргаар ашиглаж сүүлийн жилүүдэд 600 тн орчим баяжмал үйлдвэрлэв. Байгаль нуурын сав газрын Орос улсад хамаарах нутаг дээрх вольфрамын бусад орд газрууд одоогоор улсын бэлтгэл нөөцөд байна.

Монгол улсын нутагт вольфрамын хэд хэдэн орд газар байдгаас Цагаан Давааны орд дээр вольфрамын хүдэр боловсруулах бага хэмжээний завод байгуулж, жилд 40 тн орчим баямал үйлдвэрлэж эцсийн бүтээгдэхүүнээ Америк, Хятад улс руу экспортолж байна.

Забайкальскийн хязгаарын Красночикойскийн районы цагаан тугалганы орд нөөц багатай, одоогоор хаалттай байна. Буриад улсын Джидинскийн районд дунд зэргийн нөөцтэй Боргойск (дунджаар 19.8% агууламжтай) ба Боцинскийн (дунджаар 21.4% агууламжтай) нефелин агуулагч чулуулгийн ордуудыг урьдчилан судалсан нь одоогоор ашиглагдаагүй байна.

Ховор металл. Буриад улсын Кижингинскийн районд байдаг бериллийн хүдрийн Ермаковскийн орд Орос улсын бериллийн нөөцийн 80%-ийг бүрдүүлэх бөгөөд хүдрийн найрлага дахь металлын агууламжаар хосгүй. Энэ ордыг 1978 оноос Забайкальскийн уулын баяжуулах үйлдвэр ашиглаж байгаад 1990 онд үйл ажиллагаа нь хаагджээ. Бериллий бол цөмийн, агаар сансрын, нисэх хүчний аж үйлдвэр болон телевизийн шугам сүлжээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүтээхэд шаардлагатай стратегийн ач холбогдолтой металл юм. Орос улсад энэ металлын хэрэгцээг одоо импортоор хангаж байна.

Северо-Байкальскийн районд Байгаль нуурын байгалийн цогцолборт газрын экологийн Төв бүсийн хил дотор иттрийн бүлгийн газрын ховор элементийн 3 орд газар (Честэнск, Акитск, Прямой-II) бий бөгөөд нөөц ихтэй, холбооны улсын хэмжээний ач холбогдолтой тул улсын бэлтгэлд нөөцлөгджээ.

Үнэт металл. Байгаль нуурын сав газрын Орос улсын хилийн доторхи нутагт (ашиглаж дууссан Красночикойскийн районы Воскресенскийн ордоос өөр) алтны хүдрийн үндсэн орд байхгүй. Бага ба дунд зэргийн нөөцтэй алтны шороон ордууд (Джидинск, Намаминск, Ямбуй-Толутайск, Чикойск, Бальджиканск) бий боловч Буриад улсад сүүлийн гурван жилд алт олборлолт бараг явагдаагүй аж. Харин Забайкальскийн хязгаарын Красночикойскийн районд алт хайгч дөрвөн артель задгай усан механизмын аргаар жил дутам 300-400 кг алт олборложээ.

Монгол улсын хувьд алт бол зэсийн дараа орох их нөөцтэй. Алтны хүдрийг үйлдвэрлэлийн аргаар олборлох ажиллагаа Монголд 20-р зууны эхнээс Ерөө, Бороо голын сав, Хөвсгөл орчимд өрнөжээ. Алтны үндсэн ордууд нь судлын шинжтэй, цөөнх тохиолдолд эрдэсжлийн бүсүүд байна. Нөөц ихтэй томоохон үндсэн ордуудын тоонд Бороо-Зуун модны районы Бороогийн орд, Заамарын районы Бумбат орд орох бөгөөд зарим хавтан үеүүдийн алтны агууламж 10г/тн хүрнэ. Дээрх хоёр ордны эхнийхээс жилд 5тн, дараачийнхаас жилд 1.5тн металл олборлож байна. Эдгээрээс гадна одоо Нарантолгой, Нарийн голын ордууд дээр хүдрийн алтны олборлолт явуулж байна.

Алтны шороон ордуудын олонхи нь гадарга орчмын нэг хавтан үетэй, бага ба дунд зэргийн нөөцтэй байдаг бол хоёр хавтан үетэй, нөөц ихтэй шороон орд цөөн тохиолдоно. Гүн давхаргатай нь бүр ч ховор. Шороон ордуудыг томоохон компаниуд ашиглаж дууссаны дараа үлдсэн газар дээр нь хувиараа алт хайгчид бөөн бөөнөөрөө ирж ажилладаг. Ингэж хувиараа алт олборлодог хүмүүсийн тоо албан ёсны мэдээгээр 10 мянга гаруйд хүрч гол усны эх, голуудын хөндий дагуу алт угаах ажиллагаа өрнөснөөс болж голын урсац хомсдох, хөрс, ус бохирдох, бэлчээр доройтох үзэгдэл газар авч, тэр ч байтугай нууцаар мөнгөн ус, цианид хэрэглэж буй нь экологийн байдлыг хурцатгаж байна.

Зураг дээр металлын эрдэс түүхий эдийн ордуудын байрлал, тэдгээрийн хэмжээ, ашигт малтмалын төрлүүдийг тэмдгийн аргаар үзүүлэв. Түүнчлэн уулын боловсруулах үйлдвэрүүдийг тэмдгээр харуулж, олборлолтынх нь хэмжээг тэмдгийн том жижгийн хэмжээгээр илэрхийлэв. Металлуудын хүдэр олборлолт жилд 1-ээс 10 сая.тн хүрч байвал том үйлдвэр, 0.1-1 сая.тн байвал дунд зэргийн, 0.1 сая.тн-оос бага байвал жижиг үйлдвэр гэж ангилав. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр жилд 20 сая.тн гаруй хүдэр олборлодог тул хамгийн том үйлдвэрт тооцогдоно. Алтны уурхайнуудын хувьд хүдрийн олборлолт жилд 1 тн-оос их байвал – том, 0.1-1тн байвал – дунд зэрэг, 0.1тн-оос бага бол – жижиг гэж ангилав. Тэмдгийн өнгө нь үйлдвэрийн газрын ашиглалтын үе шатыг – ашиглалтад байгаа, төлөвлөж байгаа, баригдаж байгааг илэрхийлнэ. Тэмдгийг гадуур нь хүрээлсэн байвал далд аргаар олборлолт явуулдгийг заана. Алтны шороон ордтой газруудыг дэвсгэр зургаар үзүүлэв.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN